Үйлчилгээ

Эрчим хүчний аудитор болон эрчим хүч хэмнэлтийн менежерийн эрх, гэрчилгээ

2018 оны 08 сарын 28

"ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОР, ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ

СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ"-ААС

Долоо. Аудитор, менежерийн гэрчилгээ

7.1. Аудиторын эрх олгох шалгалтад тэнцсэн иргэнд Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гэрчилгээ олгоно. Гэрчилгээний хугацаа 2 жил байх бөгөөд цаашид  5 жилийн хугацаагаар сунгана.

7.2. Менежерийн эрх олгох шалгалтад тэнцсэн иргэнд Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гэрчилгээ хугацаагүй олгоно.

7.3. Гэрчилгээнд дараах мэдээллийг тусгана:

7.3.1. гэрчилгээ олгосон байгууллагын нэр;

7.3.2. гэрчилгээг эзэмшигчийн овог, эцэг, эхийн болон өөрийн нэр;

7.3.3. аудиторын үйл ажиллагааны чиглэл;

7.3.4. энэ журмын 7.1-д заасан тохиолдолд гэрчилгээний хүчинтэй хугацаа;

7.3.5. гэрчилгээний бүртгэлийн дугаар болон олгосон он, сар, өдөр;

7.3.6. гэрчилгээ олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга.

7.4. Аудиторт гэрчилгээний хамт үнэмлэх олгоно.

7.5. Аудитор зөвхөн аудитын үйл ажиллагаанд ашиглах дардастай байна. Дардасны загварыг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл батална.

7.6. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл аудиторын дардасны загвар, баталгаат гарын үсгийн хэвийг бүртгэнэ.

7.7. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл эрх авсан аудитор, менежерийг мэдээллийн санд бүртгэж, цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдээлнэ.

7.8. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл аудиторын гэрчилгээний хугацааг сунгах эсэх асуудлыг сүүлийн 2 жилд хийсэн ажил, үйлчилгээний үр дүн болон давтан сургалтын шалгалтын дүнг харгалзан шийдвэрлэнэ.

7.9. Дараахь тохиолдолд аудиторын гэрчилгээг хүчингүй болгоно:

7.9.1. хууль тогтоомж, шударга ёсыг дээдлэх, хараат бус, ёс зүйтэй байх болон үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах зэрэг аудитын үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчмыг зөрчсөн нь нотлогдсон;

7.9.2. мэргэжлийн ноцтой зөрчил, дутагдал гаргасныг эрх бүхий байгууллага тогтоосон.