Мэдээ, мэдээлэл

“ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ, ҮР АШИГ- БОЛОМЖИЙГ БОДИТ БОЛГОЁ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024 оны 02 сарын 09

“УБЦТС” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв, Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу 60 гаруй инженер, техник, борлуулалтын ажилтнуудад  2024 оны 2 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд эрчим хүчний системийн оргил ачааллыг бууруулах, эрчим хүч хэмнэх боломж, үнэ тарифын талаар ойлголт, мэдлэг өгөх зорилгоор Эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн Л.Заяа, Үнэ тарифын газар /ҮТГ/-ын ахлах мэргэжилтэн Б.Уламбадрах, ҮТГ-ын мэргэжилтэн М.Ууганбаяр, ҮТГ-ын мэргэжилтэн М.Намхайцэрэн нар сургалт хийж мэдээлэл өглөө.

Сургалтын үеэр оролцогчдоос ирүүлсэн асуултуудад хариулт өгч хэлэлцүүлэг өрнүүлж мэдээлэл солилцсон үр өгөөжтэй сургалт болсон байна.