Сургалт

Хамтын ажиллагаа

2018 оны 05 сарын 26

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ажиллах мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор бусад байгууллагуудтай хамтарсан мэдээллийн, сургалтын арга хэмжээнүүдийг Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс зохион байгуулж байна. 

 

 

 

  • Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк/ EBRD нь Мон-Энержи Консалт ХХК-тай  хамтран  эрчим хүчний инженер, мэргэжилтнүүдэд зориулан "Үйлдвэрлэлийн эрчим хүчний хэмнэлт” сэдэвт олон улсын, ахисан түвшний сургалтыг зохион байгуулсан ба Эрчим хүчний зохицуулах хороо дэмжиж ажиллав. Сургалтын зорилго нь эрчим хүчний хэмнэлт, аудитын талаар мэдлэгтэй инженер, техникийн ажилтнуудын болон эрчим хүчний зөвлөхүүдийн практик мэдлэг чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, мөн эрчим хүчний төслүүдийн чанар стандартыг сайжруулахад чиглэсэн юм. Сургалтыг Их Британийн LDK Consultants Engineers & Planners S.A. компанийн сургагч багш нар онол, практик, бодит жишээнд тулгуурлан удирдан явуулсан. 2018 оны 6 дугаар сарын 26-29-ний хооронд үргэлжилсэн тус сургалтад эрх бүхий эрчим хүчний аудиторууд болон хэмнэлтийн менежерүүд оролцов. 
  • Аймаг, нийслэлд Эрчим хүчний зохицуулах хорооны ажил, үүргийг хэрэгжүүлж ажилладаг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүдэд зориулсан "Эрчим хүчний хэмнэлт ба зохицуулалт" сэдэвт мэргэшүүлэх сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулав. 
  • Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллага/GGGI, олон улсын зөвлөх үйлчилгээний PwC компанитай хамтран хэрэгжүүлсэн эрчим хүчний аудитын жишиг төслийн хүрээнд аудиторын мэдлэг дээшлүүлэх сургалтыг 2017 оны 6 дугаар сарын 20,23-ны өдөр зохион байгуулсан. Тус сургалтад нийт 41 эрх бүхий эрчим хүчний аудитор хамрагдав.

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хуулийг хэрэгжүүлэгч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Эрчим хүчний зохицуулах хороо, ХасБанктай хамтран Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд зориулсан дараах арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:

  • "Эрчим хүчний хэмнэлт-Бид дэмжинэ" сэдвийн дор Ногоон санхүүжилтийн 2.чуулган 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр http://erc.gov.mn/index.php?newsid=809 
  • Аж үйлдвэрийн салбарын Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд зориулсан сургалт, семинар 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр; 
  • Үйлчилгээний салбарын Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд зориулсан сургалт, семинар 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр;
  • Уул уурхайн салбарын Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд зориулсан сургалт, семинар 2018 оны 12 дугаар сарын 06-ний өдөр;

Тус арга хэмжээ нь тухайлсан салбарын байгууллагад эрчим хүчний хэрэглээг бууруулах, үр ашгийг сайжруулах боломжууд, эрчим хүчний удирдлагын тогтолцоо, хөнгөлөлттэй зээл, эрчим хүч хэмнэлтийн төслийн үр өгөөжийн талаар мэдээлэл өгөхөөс гадна байгууллагын сайн туршлагаас суралцах, хоорондоо харилцаа холбоо тогтоох ач холбогдолтой.