News

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ (ШУТИС-ЭХС 2024.11)

11/06/2024

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8 болон Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР бэлтгэх сургалтыг сургалт явуулах гэрээт байгууллага болох ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль 2024 оны 11 дүгээр сарын 18 - 22-ны хооронд ТАНХИМААР зохион байгуулна.

Хуулийн дагуу үүрэг хүлээсэн (http://ecc.erc.gov.mn/mn/m/uureg-huleesen-hereglegchid) эрчим хүч хэрэглэгч, эрчим хүчний салбар, барилга, байгууламж ангиллын аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллийг энэхүү сургалтад хамрагдахыг урьж байна.

Эрчим хүч хэмнэлтийн менежерээр суралцагч нь Засгийн газрын холбогдох журмын дагуу эрчим хүч, барилгын салбарын инженер, архитектор, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй бөгөөд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай.

Дээрх шаардлагыг хангасан, сургалтад бүртгүүлэх хүсэлтэй үүрэг хүлээсэн хэрэглэгчийн ажилтан болон бусад сонирхсон хүмүүс 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор “Сургалтад бүртгүүлэх өргөдөл”-ийг бүрэн бөглөж ШУТИС-Эрчим хүчний сургуулийн Эрдэм шинжилгээ, инновац хариуцсан ажилтан Э.Оюунтүлхүүр (85653968, oyuka020319@gmail.com)-дмэйлээр ирүүлнэ үү. Бүрдүүлэх материалыг хэвлэмэл байдлаар сургалтын эхний өдөр авч ирэхийг анхаарна уу.

Бүрдүүлэх материал:

1.    Сургалтад бүртгүүлэх өргөдөл (маягтын дагуу бөглөж гарын үсэг зурсан байх);

http://ecc.erc.gov.mn/mn/templates?id=EM%20mayagt

2.    Эрчим хүч хэмнэлтийн менежерээр томилогдсон тушаалын хуулбар (үүрэг хүлээсэн хэрэглэгч байгууллагад ажилладаг бол) ;

3.    Цээж зураг 1 хувь (3,5см х 4,5см хэмжээтэй, өргөдөлд наах);

4.    Иргэний үнэмлэхийн хуулбар;

5.    Нийгмийн даатгал 3 ба түүнээс дээш жил төлсөн баримт (eMongolia-с 2022-2024 оны лавлагаа);

6.    Дээд боловсролын дипломын хуулбар;

7.    Ажил байдлын тодорхойлолт (ямар туршлагатай, ямар ажил үүрэг гүйцэтгэж байгаа талаар тодорхойлолт хүний нөөцөөс авах);

8.    Мэргэжил дээшлүүлсэн сургалтын сертификатууд;

9.    Төлбөр төлсөн баримт.

Нэг сургалтад 25-аас ихгүй хүн хамрагдах тул Та даруй бүртгүүлж, сургалтын төлбөрөө (700.000 төгрөг) бүрэн төлснөөр Таны суралцах эрх баталгаажна. Сургалтын төлбөрийн нэхэмжлэхийг ШУТИС-ийнЭрдэм шинжилгээ, инновац хариуцсан ажилтан Э.Оюунтүлхүүр (85653968, oyuka020319@gmail.com)-аас авна уу.

Танхимын сургалт ажлын 5 хоног (09:20-17:50 цагийн хооронд) явагдах ба сургалтын дараах 7 хоногт суралцагч өөрийн байгууллага дээр өгсөн чиглэлийн дагуу дадлага хийнэ. Сургалтын төгсгөлд “Эрчим хүч хэмнэлтийн менежер”-ийн эрх олгох 2 үе шаттай шалгалтыг өгөх бөгөөд шалгалтад тэнцсэн тохиолдолд “Эрчим хүч хэмнэлтийн менежер”-ийн гэрчилгээг Эрчим хүчний зохицуулах хорооноос олгох болно.

Хэрэгцээт мэдээллүүдийн холбоос:

Сургалтын агуулга, хөтөлбөр: http://ecc.erc.gov.mn/mn/c/137

Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, журам: http://ecc.erc.gov.mn/mn/m/28

Жич. Та энэхүү сургалтын зарыг удирдлагадаа танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулаарай. Сургалтын нарийвчилсан төлөвлөгөөг бүртгэл баталгаажсан хүмүүст мэйлээр илгээнэ. Үүрэг хүлээсэн байгууллагаас суралцах шаардлагатай боловч журамд заасан суралцагчид тавих шаардлагыг хангаагүй тохиолдолд Эрчим хүчний зохицуулах хорооны Аудитор, менежерийн сургалт хариуцсан мэргэжилтэн Д.Наранцэцэг (99126465, narantsetseg.d@erc.gov.mn)-т хандана уу.