Users

ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН 2021 ОНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫГ ҮНЭЛЛЭЭ

05/24/2022

Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10-р сарын 21-ний өдрийн 478 дугаар тогтоолоор “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэлтийн ажлыг үнэлэх аргачлал”-ыг баталсан. Энэ аргачлал болон Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам”-ын 6.1 дэх заалтын дагуу 2021 оны 12-р сарын 31-ны өдрийн байдлаар бүртгэгдсэн 197 үүрэг хүлээсэн хэрэглэгчийг үйл ажиллагааг үнэллээ.

2021 оны гүйцэтгэлээр 197 үүрэг хүлээсэн хэрэглэгч Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний дотор төрийн өмчийн 48, оффис, худалдааны 26, хөнгөн хүнсний 34, хүнд үйлдвэрийн 16, үйлчилгээний 14, уул уурхайн 25 байгууллагууд нийлбэр дүнгээр 3474 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 1460 мянган Гкал дулааны эрчим хүчийг хэрэглэсэн байна.

Нийт 197 үүрэг хүлээсэн хэрэглэгч 2021 онд эрчим хүч хэмнэх чиглэлээр 1075 нэр төрлийн ажил, арга хэмжээ хэрэгжүүлж, тооцоогоор 975.1 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 28.2 мянган дулааны эрчим хүчний хэмнэлт гаргах боломж бүрдүүлэн ажилласан байна.

Үүрэг хүлээсэн 197 хэрэглэгчийн 2021 онд эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлыг батлагдсан аргачлалын дагуу дүгнэхэд “Хангалттай сайн” үнэлгээтэй 38, “Сайн” үнэлгээтэй 100, “Дунд” үнэлгээтэй 36, “Хангалтгүй” үнэлгээтэй 23 үүрэг хүлээсэн хэрэглэгч байна. .

             Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн үнэлгээний тогтоолтой дараах холбоосоор нэвтрэн танилцана уу.

                   Барилга байгууламжийн ангиллын ҮХХ-ийн үнэлгээ.pdf

                   Эрчим хүч хэрэглэгч ангиллын ҮХХ-ийн үнэлгээ.pdf

                   Эрчим хүчний салбарын ҮХХ-ийн үнэлгээ.pdf