Teacher, Parents
Videos
References
Toys
Competition

Children

Guideline

04/13/2018

“БИД ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЖ ЧАДНА” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН

УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

2018 оны 4 дүгээр сарын 03                                                           Улаанбаатар хот                                                           

Үндэслэл

Монгол Улсын Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасны дагуу эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх талаар олон нийтэд сурталчлах, танин мэдүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар сурталчлан таниулах, тэдэнд зөв дадал хэвшил олгох ажлыг зохион байгуулах, хамтран хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Боловсролын газар хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэхүү гэрээний хүрээнд талууд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар заах хичээлийн хөтөлбөр боловсруулах, хөтөлбөрийн дагуу заах хичээлийн гарын авлага, үзүүлэн таниулах материал, бусад шаардлагатай зүйлсийг бэлтгэх, сурагчдыг эрчим хүчийг зүй зохистой хэрэглэх, хэмнэх хандлагад хэвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд 1-5-р ангийн сурагчдад хүн орчин, хүн байгаль, сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагаар “Эрчим хүч-зохистой хэрэглээ” сэдэвт 9 цагийн хичээлийг зааж байгаа билээ. Энэхүү хичээлнь Монгол улсын тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлал 2030, төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын зорилготой уялдаж, ирээдүйн хүүхэд багачуудад тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг ойлгож, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой юм.

Зорилго:

Сурагчдад эрчим хүчний зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх, тэднээр дамжуулан эрчим хүчний хэмнэлтийн талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, эрчим хүчний хэмнэлтийн хичээлээс олж авсан мэдлэгийг бататгах, чадвар хэрэглээ болгох;

Хамрах хүрээ: 

Нийслэлийн 9 дүүргийн төрийн ба төрийн бус өмчийн ЕБС-ийн 1-5-р ангийн сурагчид оролцоно.

Хугацаа: 2018 оны 04 сарын 05-наас 04 сарын 30 хүртэл

Зохион байгуулалт:

  • Уралдааныг 2 үе шаттай зохион байгуулна.
  • Нэгдүгээр шатны шалгаруулалтад тоо заахгүй бөгөөд шалгаруулалтыг 2018оны 04сарын 25-ны өдөр сургууль дээрээ зохион байгуулж анги тус бүрт эхний 3 байр эзэлсэн бүтээлүүдийг шалгаруулан авч нийт 15 бүтээлд хоёрдугаар шатны уралдаанд оролцуулах эрх олгоно.
  • Хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлүүдийг 2018оны 04сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулагч Эрчим хүчний зохицуулах хорооны хаягаар 09.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.
  • Уралдаанд ирэх бүтээлүүдийг А4 хэмжээтэй ватман цаас болон зургийн зориулалтын цаасан дээр усан будаг, тосон харандаа /пастель/, өнгийн харандаа, гуашь /шороон будаг/ гэсэн зориулалтын материалаар зурсан байна.  
  • Уралдаанд оролцож байгаа сурагчид нь овог нэр, нас, хүйс, регистрийн дугаар, дүүрэг, сургууль, анги, бүлэг, зургийн нэр, удирдсан багшийн овог нэр, багштай холбогдох утасны дугаарыг зөв гаргацтай бичиж бүтээлийн ар талын баруун дээд буланд нааж зарласан хугацааны дотор ирүүлнэ. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг буцааж олгохгүй.
  • Шалгаруулалтыг 2018 оны 05 сарын 02-ны өдөр мэргэжлийн багш, зураач, урлаг судлаачдаас бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй баг хийж, ангитус бүрээс нэгдүгээр байрт-1, хоёрдугаар байрт-2, гуравдугаар байрт-3, тусгай байрт-10 бүтээл буюу нийт шилдэг 80 бүтээлийг шалгаруулна.
  • Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг үзэсгэлэнгийн танхимд байршуулж, бүтээлээр дамжуулан эрчим хүч-зохистой хэрэглээний талаар олон нийтэд сурталчлан таниулна.
  • Тус гар зургийн уралдаанд сурагчдаа идэвхтэй оролцуулсан сургуулийн сургалтын менежерүүдэд тусгай шагнал олгоно.

Бүтээлд тавигдах шаардлага:

  •   “Эрчим хүч-зохистой хэрэглээ” нэгж хичээлийн агуулгад нийцсэн байх;
  •   Хүүхдүүд өөрсдийн уран сэтгэмжээр нягт нямбай өнгө дүрсийн нарийн хослолоор зурсан байх;
  •   Ном, сэтгүүл, сурах бичиг, зургийн цомгоос хуулбарласан байж болохгүй;
  •   Бүтээлийн өнгө үзэмж, хэлбэр, хэмжээ, загварыг зохистой шийдсэн байх;
  •   Эрчим хүчээ хэмнэхийг уриалсан, үр ашгийг харьцуулсан, эрчим хүч хэмнэснээр гарах эерэг үр нөлөөг бусдад ойлгогдохоор энгийн ойлгомжтой бүтээх;

Бүтээлийг хүлээж авах хаяг:

Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хэмнэлтийн газар

14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

Их сургуулийн гудамж 2а,

Утас:   976-11-320126

Шагнал урамшуулал 1-5-р анги тус бүрт:

Тэргүүн байр-1        Өргөмжлөл, мөнгөн шагнал

Дэд байр-2               Өргөмжлөл, мөнгөн шагнал

Гутгаар байр-3        Өргөмжлөл, мөнгөн шагнал

Шагналт байр-10    Өргөмжлөл, мөнгөн шагнал

 

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС