Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хуулийг хэрэгжүүлэгч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Эрчим хүчний зохицуулах хороо, ХасБанктай хамтран Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд зориулсан дараах арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:
- "Эрчим хүчний хэмнэлт-Бид дэмжинэ" сэдвийн дор Ногоон санхүүжилтийн 2.чуулган 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр, 400 гаруй оролцогч http://erc.gov.mn/index.php?newsid=809
- Аж үйлдвэрийн салбарын Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд зориулсан сургалт, семинар 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр, 20 байгууллагын 28 оролцогч;
- Үйлчилгээний салбарын Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд зориулсан сургалт, семинар 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр, 19 байгууллагын 32 оролцогч;
- Төсөвт байгууллагууд Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд зориулсан сургалт, семинар 2018 оны 10 дугаар сарын 26-ний өдөр, 14 байгууллагын 25 оролцогч;
- Уул уурхайн салбарын Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд зориулсан сургалт, семинар 2018 оны 12 дугаар сарын 06-ний өдөр, 15 байгууллагын 25 оролцогч;
Тус арга хэмжээ нь тухайлсан салбарын байгууллагад эрчим хүчний хэрэглээг бууруулах, үр ашгийг сайжруулах боломжууд, эрчим хүчний удирдлагын тогтолцоо, хөнгөлөлттэй зээл, эрчим хүч хэмнэлтийн төслийн үр өгөөжийн талаар мэдээлэл өгөхөөс гадна байгууллагын сайн туршлагаас суралцах, хоорондоо харилцаа холбоо тогтоох ач холбогдолтой.