News

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕРҮҮД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

06/14/2023

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг байгууллагын болон өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх үүрэгтэй “Эрчим хүч хэмнэлтийн менежер”-үүдийг бэлтгэх 19 дэх удаагийн сургалтыг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний сургуультай хамтран 2022 оны 4 дүгээр сард амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад 20 үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллагын болон сайн дурын үндсэн дээр “Оюу толгой” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Монголросцветмет” ТӨҮГ-ын ажилтнууд, нийт 30 инженер, техникийн ажилтан хамрагдав.

Суралцагчид Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан 50 цагийн (http://ecc.erc.gov.mn/mn/c/137) сургалтад хамрагдаж, эрх олгох 2 үе шаттай шалгалтад тэнцсэнээр “Эрчим хүч хэмнэлтийн менежер”-ийн гэрчилгээ авах болзол хангасан ба гэрчилгээг Эрчим хүчний зохицуулах хорооноос албан ёсоор гардуулав.

Эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалтай байгаа өнөө үед эрчим хүч хэмнэлтийн менежерүүд нь үүрэг хүлээсэн хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын хэмнэлт, үр ашгийг сайжруулах чиглэлээр эрчим хүчний хэрэглээгээ тодорхойлох, тоолууржуулах, эрчим хүчний аудит хийлгэх, аудитын тайлан, зөвлөмжид үндэслэн эрчим хүч хэмнэлтийн зорилго, зорилтуудаа тодорхойлж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөг боловсруулж, батлуулах болон бусад ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй юм.

2023 оны 6 дугаар сарын байдлаар нийт 402 эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэснээс 55 хувь орчим нь үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж байгууллагадаа эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Эрчим хүч хэмнэлтийн менежерүүдийн статистик мэдээ: