Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг байгууллагадаа болон өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх “Эрчим хүч хэмнэлтийн менежер” бэлтгэх 17, 18 дах удаагийн сургалтыг гэрээт байгууллага болох Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний сургууль болон Барилга, архитектурын сургууль 2022 оны 11, 12-р сард амжилттай зохион байгууллаа. Сургалтад 36 үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллагын болон сайн дурын үндсэн дээр Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК, Инвескор Проперти ХХК-ийн ажилтнууд, нийт 42 инженер, техникийн ажилтан хамрагдав.
Эдгээр суралцагчид Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан 50 цагийн (http://ecc.erc.gov.mn/mn/c/137) сургалтад хамрагдаж, эрх олгох 2 үе шаттай шалгалтад тэнцсэнээр эдгээр “Эрчим хүч хэмнэлтийн менежер”-ийн хугацаагүй гэрчилгээ авах болзол хангасан ба гэрчилгээг Эрчим хүчний зохицуулах хорооноос албан ёсоор гардуулав.
Гэрчилгээ олгох үйл ажиллагааны үеэр Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал салбарын тулгамдсан асуудал болох эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг шийдвэрлэх нэг боломж нь эцсийн хэрэглэгчид дээрх эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг сайжруулах ажил гэдгийг танилцуулж, үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж байгууллагуудыг бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Эрчим хүчний зохицуулах хороо нь өөрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний ойролцоогоор 30%-ийг тус эх үүсвэрээс хангадаг бөгөөд хэрэглээ бага үед илүүдэл эрчим хүчээ түгээх сүлжээнд нийлүүлж байна. Төгсөгчид Хорооны эрчим хүчний хэмнэлттэй барилга болон дээвэр дээрх нарны цахилгаан эрчим хүчний эх үүсгүүртэй танилцлаа.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 377 эрх бүхий эрчим хүч хэмнэлтийн менежерүүд байгаа ба нийт үүрэг хүлээсэн аж, ахуйн нэгж байгууллагын 96%-д эрчим хүч хэмнэлтийн менежер ажиллаж байна: http://ecc.erc.gov.mn/mn/m/uureg-huleesen-hereglegchid.
Эрчим хүч хэмнэлтийн менежер нь байгууллагадаа эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг Эрчим хүчний зохицуулах хороонд тайлагнах үндсэн үүрэгтэй ба дараах үйл ажиллагааны чиглэлийг мөрдлөг болгоно. Үүнд: