News

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ЗАР (ШУТИС ЭХС 2022-10)

09/21/2022

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8 болон Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР бэлтгэх сургалтыг сургалт явуулах гэрээт байгууллага болох ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль 2022 оны 10-р сарын 24-28-ны хооронд ТАНХИМААР зохион байгуулна. 

Эрчим хүч хэмнэлтийн менежерээр суралцагч нь Засгийн газрын дээр дурдсан журмын дагуу эрчим хүч, барилгын салбарын инженер, архитектор, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй бөгөөд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай.

Дээрх шаардлагыг хангасан, сургалтад бүртгүүлэх хүсэлтэй үүрэг хүлээсэн хэрэглэгчийн ажилтан болон бусад сонирхсон хүмүүс 2022 оны 10-р сарын 20-ны өдрийн дотор “Сургалтад бүртгүүлэх өргөдөл”-ийг бүрэн бөглөж ШУТИС-ЭХС-ийн Эрдэм шинжилгээ, инновац хариуцсан ажилтан Г.Алтансувд (99131650, suvdaa@must.edu.mn)-д Имэйлээр ирүүлнэ үү. Бүрдүүлэх материалыг хэвлэмэл байдлаар сургалтын эхний өдөр авч ирэхийг анхаарна уу.

Бүрдүүлэх материал:

1. Сургалтад бүртгүүлэх өргөдөл (маягтын дагуу бөглөж гарын үсэг зурсан байх);

http://ecc.erc.gov.mn/mn/templates?id=EM%20mayagt

2. Эрчим хүч хэмнэлтийн менежерээр томилогдсон тушаалын хуулбар (үүрэг хүлээсэн хэрэглэгч байгууллагад ажилладаг бол) ;

3. Цээж зураг 1 хувь (3,5см х 4,5см хэмжээтэй, өргөдөлд наах);

4. Иргэний үнэмлэхийн хуулбар;

5. Нийгмийн даатгал 3 ба түүнээс дээш жил төлсөн баримт (eMongolia-с 2019-2022 оны лавлагаа);

6. Дээд боловсролын дипломын хуулбар;

7. Ажил байдлын тодорхойлолт (ямар туршлагатай, ямар ажил үүрэг гүйцэтгэж байгаа талаар тодорхойлолт хүний нөөцөөс авах);

8. Мэргэжил дээшлүүлсэн сургалтын сертификатууд;

9. Төлбөр төлсөн баримт.

Нэг сургалтад 25-аас ихгүй хүн хамрагдах тул Та даруй бүртгүүлж, Эрчим хүчний сургуульд сургалтын төлбөрөө (500.000 төгрөг) бүрэн төлснөөр Таны суралцах эрх баталгаажна. Сургалтын төлбөрийн нэхэмжлэхийг ШУТИС-ЭХС Г.Алтансувдаас авна уу.

Танхимын сургалт ажлын 5 хоног (9:20-17:50 цагийн хооронд) явагдах ба сургалтын дараах 7 хоногт суралцагч өөрийн байгууллага дээр өгсөн чиглэлийн дагуу дадлага хийнэ. Сургалтын төгсгөлд “Эрчим хүч хэмнэлтийн менежер”-ийн эрх олгох 2 үе шаттай шалгалтыг өгөх бөгөөд шалгалтад тэнцсэн тохиолдолд “Эрчим хүч хэмнэлтийн менежер”-ийн гэрчилгээг Эрчим хүчний зохицуулах хорооноос олгох болно.

Сургалтын агуулга, хөтөлбөр: http://ecc.erc.gov.mn/mn/c/137 

Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, журам: http://ecc.erc.gov.mn/mn/m/28