1. “Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх журам”-ын шаардлагыг хангасан хуулийн этгээд дараах материалыг бүрдүүлэн эрчим хүчний аудитын байгууллагын магадлан итгэмжлэл авах тухай хүсэлтээ Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд гаргана. Үүнд:
2. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс хуулийн этгээдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, материал бүрдүүлэлтийн байдлыг нягтлан шалгаж болно.
3. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс материал бүрдүүлэлттэй холбогдуулан шаардсан нэмэлт мэдээллийг хүсэлт гаргагч нь тухай бүр бүрдүүлж өгнө.
Тус байгууллага нь ... оноос хойш ... чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэж байна.
Манай байгууллага нь Засгийн газрын 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх журам”-д заасан шаардлагыг хангаж байгаа тул Эрчим хүчний аудитын байгууллагын магадлан итгэмжлэл авах хүсэлт гаргаж байна.
Эрчим хүчний аудитын байгууллагын магадлан итгэмжлэл авахад шаардлагатай баримт бичгүүдийг үнэн зөв бүрдүүлсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд ажлын талбар болон багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үзүүлэхэд бэлэн байгаа болно.
Манай байгууллага нь эрчим хүчний аудитын үйл ажиллагааг олгогдсон магадлан итгэмжлэлийн дагуу холбогдох хууль тогтоомжийг баримтлан гүйцэтгэнэ.
Хавсралт ... хуудастай.
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ:
ДАРГА/ЗАХИРАЛ ....................................... /ОВОГ НЭР/
ГАРЫН ҮСЭГ