Магадлан итгэмжлэл

Мэргэжлийн байгууллага


Өргөдөл гаргахад бүрдүүлэх материалын жагсаалт:

1. "Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх журам"-ын 3.2-т заасан шаардлагыг хангасан хуулийн этгээд дараах материалыг бүрдүүлэн эрчим хүчний мэргэжлийн байгууллагын магадлан итгэмжлэл авах тухай хүсэлтээ Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд гаргана. Үүнд:

  1. Эрчим хүчний мэргэжлийн байгууллагын магадлан итгэмжлэл хүссэн албан ёсны хүсэлт /Маягт 1-ын дагуу албан бланк дээр гаргана/;
  2. Байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Дээрх журмын 3.2.2-т заасан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  4. Байгууллагын товч танилцуулга /А4 цаасан дээр бичсэн байна/;
  5. Эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр ажиллах инженер, техникийн ажилтны мэргэжлийн боловсролын гэрчилгээний хуулбар, цахим үнэмлэхний хуулбар, тухайн байгууллагад ажилладаг болохыг нотолсон холбогдох баримт бичиг /ажилд авсан тушаал, байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр /бичилт хийсэн/, дэлгэрэнгүй анкет;
  6. Байгууллагын сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн хуулбар;
  7. Дээрх журмын 3.2.2-т заасан тусгай зөвшөөрлийн хүрээнд сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гэрээ дүгнэсэн талаархи бичиг баримтын хуулбар;
  8. Хавсралтад заасан маягт 2, маягт 3-ыг бөглөж өргөдөлдөө хавсаргана.

2. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс хуулийн этгээдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, материал бүрдүүлэлтийн байдлыг нягтлан шалгаж болно.

3. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс материал бүрдүүлэлттэй холбогдуулан шаардсан нэмэлт мэдээллийг хүсэлт гаргагч нь тухай бүр бүрдүүлж өгнө.




Файлыг татах
Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд


Эрчим хүчний мэргэжлийн байгууллагын
магадлан итгэмжлэл хүсэх тухай

Тус байгууллага нь ... оноос хойш ... тусгай зөвшөөрлийн хүрээнд ... чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэж байна.

Манай байгууллага нь Засгийн газрын 2016 оны 295 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх журам”-д заасан шаардлагыг хангаж байгаа тул Эрчим хүчний мэргэжлийн байгууллагын магадлан итгэмжлэл авах хүсэлт гаргаж байна.

Эрчим хүчний мэргэжлийн байгууллагын магадлан итгэмжлэл авахад шаардлагатай баримт бичгүүдийг үнэн зөв бүрдүүлсэн бөгөөд мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг олгогдсон магадлан итгэмжлэлийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийг баримтлан, хэрэглэгчийн эрх ашигт нийцүүлэн мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.

Хавсралт ... хуудастай.

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ:



ДАРГА/ЗАХИРАЛ ....................................... /ОВОГ НЭР/


ГАРЫН ҮСЭГ




Файлыг татах

1. Эрчим хүчний аудитын байгууллагын магадлан итгэмжлэлийн төрөл

2. Эрчим хүчний аудитын байгууллагын магадлан итгэмжлэл хүсэгчийн тодорхойлолт

Улсын бүртгэлийн гэрчилгээтэй холбоотой мэдээлэл

Хамгийн ихдээ та 6 аудитор нэмэх боломжтой!

3. Магадлан итгэмжлэл хүсэгчийн хавсралт файлууд

Таны мэдээлэл хавсралт файлуудыг оруулснаар баталгаажих тул, хавсралт файлуудаа заавал хуулаад бидэнд илгээнэ үү.