News

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

09/28/2023

 ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газраас хэмнэлтийн менежер бэлтгэх ээлжит сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтыг Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 295 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор тогтмол зохион явуулдаг.

        Сургалт ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд энэ сарын 25-29-ний хооронд танхимаар зохиогдож байна. Суралцагчид 7 хоногийн хугацаанд дадлага ажил хийж, сургалт нийт 14 хоног үргэлжилнэ.

            Энэ удаагийн сургалтад 27 байгууллагын 30 хүн хамрагдаж, эрчим хүч хэмнэлтийн менежерээр суралцаж байна. 

       Эрчим хүч хэмнэлтийн менежерээр суралцагч нь Засгийн газраас тогтоосон журмын дагуу эрчим хүч, барилгын салбарын инженер, архитектор, инженер- эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай юм.