Training

СУРАЛЦАХ ХҮСЭЛТ ГАРГАГЧИД ТАВИХ ШААРДЛАГА

03/23/2018

Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх, мэргэшүүлэх сургалтад эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллагууд болон эрчим хүчний хэрэглээ, зардлаа бууруулах, менежментээ сайжруулах сонирхол бүхий байгууллагын төлөөлөл хамрагдах боломжтой. Монгол улсын Засгийн газрын 2016 оны 295 дугаар тогтоолоор батлагдсан "Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын 4.1-д заасны дагуу суралцагч дараах шаардлагыг хангасан байна: 

  • эрчим хүч, барилгын чиглэлээр инженер, архитектор, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх, мэргэшүүлэх сургалтад хамрагдах суралцагч мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
  • эрчим хүчний аудитор бэлтгэх, мэргэшүүлэх сургалтад хамрагдах суралцагч мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан байх.

Дээрх шаардлагыг хангасан, сургалтад бүртгүүлэх хүсэлтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж, сургалт явуулах байгууллагад зарын дагуу заасан хугацаанд бүртгүүлнэ. Үүнд:

  • Өргөдөл (маягтын дагуу бөглөж хавсаргах);
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  • Дээд боловсролын дипломын хуулбар;
  • 3,5см х 4,5см хэмжээтэй цээж зураг 1 хувь (менежер), 2 хувь (аудитор);
  • Ажил байдлын тодорхойлолт (хаана ямар ажил эрхэлж байсан, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлагын талаар дурдсан ажил олгогчийн тодорхойлолт);
  • Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээний хуулбар;

Нэмэлтээр хавсаргах:

  • Ажил олгогч нь хуулиар хүлээсэн үүргийн дагуу томилгоо хийсэн тохиолдолд Эрчим хүч хэмнэлтийн менежерийн албан тушаалд томилогдсон тушаалын хуулбар;
  • Эрчим хүчний аудитороор суралцах хүсэлтэй бол эрчим хүчний аудит, хэмнэлт, үр ашиг болон барилгын эрчим хүчний үнэлгээ түүнтэй ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажил, бүтээлийн жагсаалт.

Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, холбогдох журмууд болон бусад мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооны http://ecc.erc.gov.mn/mn/c/138 вэб хуудаснаас авах боломжтой.