Teacher, Parents
Videos
References
Toys
Competition

Children

“Эрчим хүч-зохистой хэрэглээ” нэгж хичээлийн хөтөлбөрийн тухай

09/24/2018

Монгол Улсын Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасны дагуу эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх талаар олон нийтэд сурталчлах, танин мэдүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар сурталчлан таниулах, тэдэнд зөв дадал хэвшил олгох ажлыг зохион байгуулах, хамтран хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Боловсролын газар хамтран ажиллахаар гэрээнд 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан билээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн 9 дүүргийн 11 сургуулийг /СБД-ийн 58, ЧД-ийн 72, ХУД-ийн 118, 41, БГД-ийн 38, 47, СХД-ийн 76, БЗД-ийн 84, Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль, Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургууль, Багахангай дүүргийн “Хангай" цогцолбор сургууль/ зорилтот бүлгээр сонгон авч 33 багшийг сургагч багшаар бэлтгэсэн.

ЭХЗХ, НБГ, зорилтот бүлгийн 11 сургуулийн 33 сургагч багш хамтран сурагчдын нас сэтгэхүйн онцлог, хичээлийн агуулгатай уялдуулан “Эрчим хүч-зохистой хэрэглээ” сэдэвт 1-5-р ангийн тус бүр 9 цагийн нэгж хичээлийн хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд энэхүү хөтөлбөрийг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга нар 2017 оны 10 дугаар сард баталсанаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 134, төрийн бус 107  сургуулийн нийт 4075 бага ангийн багш 139730 бага ангийн сурагчид хичээлийг заах бэлтгэл ажил хангагдсан бөгөөд сургууль тус бүр хичээл заах ажлыг эхлүүлээд байна.

 

“Эрчим хүч-зохистой хэрэглээ” нэгж хичээлийн хөтөлбөрийн хураангуй

 

“Эрчим хүч-зохистой хэрэглээ” нэгж хичээлийн хөтөлбөрийг боловсруулсан багийн бүрэлдэхүүн:

 ЭХЗХ-ны ЭХХГ-ын Судалгаа арга зүй, хариуцсан мэргэжилтэн Д.Наранцэцэг

НБГ-ын бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасан

1-р ангийн хөтөлбөрийг:

  •       38-р сургуулийн багш Р.Оюунханд
  •       Хангай ЦС-ийн багш Ц.Норов
  •       Хангай ЦС-ийн багш Ц.Нансалмаа
  •       118-р сургуулийн багш А.Ганчимэг

2-р ангийн хөтөлбөрийг:

  •          38-р сургуулийн багш Б.Дуламжав
  •          38-р сургуулийн багш Г.Эрдэнэцэцэг
  •          47-р сургуулийн багш П.Отгонтуяа
  •          84-р сургуулийн багш Н.Оюун-Эрдэнэ
  •          Эрдмийн-Оргил ЦС-ийн багш Г.Энхцэцэг
  •          Эрдмийн-Оргил ЦС-ийн багш Г.Өнөрмаа
  •          58-р сургуулийн багш Д.Дуламсүрэн
  •          118-р сургуулийн багш Н.Саруулбуян

3-р ангийн хөтөлбөрийг:

  •          118-р сургуулийн багш Б.Үүрцайх
  •          72-р сургуулийн багш Д.Хишигдалай
  •          72-р сургуулийн багш Ц.Мөнх-Эрдэнэ
  •          41-р сургуулийн багш Ж.Дэлгэрмаа
  •          Боловсрол ЦС-ийн багш Г.Чимэддулам
  •          Эрдмийн-Оргил ЦС-ийн багш М.Туул
  •          Хангай ЦС-ийн багш Э.Ундрал

4-р ангийн хөтөлбөрийг:

  •          47-р сургуулийн багш С.Энхмаа
  •          84-р сургуулийн багш Б.Шийрэвжанцан
  •          Боловсрол ЦС-ийн багш Ч.Батмаа
  •          Боловсрол ЦС-ийн багш Д.Нарантуяа
  •          76-р сургуулийн багш Ш.Соёлцэцэг
  •          41-р сургуулийн багш О.Орхонтуул
  •          72-р сургуулийн багш Б.Амарбуян

5-р ангийн хөтөлбөрийг:

  •          58-р сургуулийн багш Ч.Туул
  •          76-р сургуулийн багш Б.Сонинбаяр
  •          41-р сургуулийн багш М.Рэгзидмаа
  •          84-р сургуулийн багш Б.Дэлгэрмаа
  •          47-р сургуулийн багш Ц.Оргилмаа
  •          58-р сургуулийн багш Ц.Нансалмаа
  •          76-р сургуулийн багш Б.Болормаа

 Энэхүү хөтөлбөрийг боловсруулахад АНУ, Энэтхэг улсын туршлага болон ГОУХАН-ийн тайланг ашигласан болно.

---оОо---