“ЗӨВ ХЭРЭГЛЭЖ-ЗӨНДӨӨ ХЭМНЭЕ” АЯНЫ ХҮРЭЭНД НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН БАГА АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хот
Нэг. Зорилго: Ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн сурагчдын дунд эрчим хүчийг зүй зохистой хэрэглэх, эрчим хүчийг хэмнэх амьдралын зөв дадал, хэвшлийг бий болгох, эрчим хүч хэмнэх энгийн аргуудаас суралцах сонирхлыг төрүүлж сэдэлжүүлэхэд “Зөв хэрэглэж-зөндөө хэмнэе” аян (цаашид “аян” гэнэ)-ы зорилго оршино.
Хоёр. Хамрах хүрээ: Аяныг нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 1-5 ангийн сурагчдын дунд гурван үе шаттайгаар зохион байгуулна.
Гурав. Уралдааны үе шат:
Нэгдүгээр шат – Ерөнхий боловсролын тухайн сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулна.
Хоёрдугаар шат – Ерөнхий боловсролын сургуулиудын хооронд дүүргийн хэмжээнд зохион байгуулна.
Гуравдугаар шат – Дүүргүүдээс шалгарсан багуудын хооронд нийслэлийн хэмжээнд зохион байгуулна.
Дөрөв. Тавигдах шаардлага:
4.1.Эрчим хүчийг зүй зохистой хэрэглэх, хэмнэх хандлагад хэвшүүлэхэд чиглэсэн сургалт мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулсан байх;
4.2.Эрчим хүчний зүй зохистой хэрэглээ, хэмнэх дадал, хэвшилд уриалсан мэдээллийн самбар байршуулсан байх;
4.3.Багийн гишүүд ижил хувцсаар (цамц, фудболка) жигдэрсэн байх бөгөөд өөрийн багийн онцлогийг илэрхийлсэн энгэрийн тэмдэгтэй байх;
4.4.Багийн нэр нь эрчим хүчний хэмнэлтийг илэрхийлсэн утгатай байх;
4.5.Багийн гишүүд сургуулийн тодорхойлолт авч ирэх;
4.6.Эрчим хүчийг зүй зохистой хэрэглэх, хэмнэх хандлагыг хэвшүүлэхэд чиглэсэн агуулгатай гэрийн даалгавар бэлтгэж ирнэ. /3-5 минут/;
Тав. Хийх ажлууд (Хоёр ба гуравдугаар шатны уралдааны зохион байгуулалтад хамаарна):
5.1. Багууд хийсэн ажлын тайлангаа 5 өдрийн өмнө ирүүлэх:
5.2. Бүтээлийн үзэсгэлэн гаргах:
5.3.Багийн мэндчилгээ:
5.4. Жүжигчилсэн тоглолт:
5.5.Гишүүдийн ганцаарчилсан тэмцээн 5 хэсэгт зэрэг явагдана:
Зургаа. Дүгнэх журам (Хоёр, гуравдугаар шатны уралдааны зохион байгуулалтад хамаарна):
6.1.Гэрийн даалгавар:
6.2.Бүтээлийн үзэсгэлэн:
6.3.Мэндчилгээ:
6.4.Жүжигчилсэн тоглолт:
6.5. Ганцаарчилсан тэмцээн:
Долоо. Аяны нэгдүгээр шатны шалгаруулалт, зохион байгуулалт:
Зохион байгуулагч: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын захиргаа, бага боловсролын менежерүүд, нийгмийн ажилтнууд
Хугацаа: Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль тус бүрийн хэмжээнд 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд зохион байгуулна;
Хаана: Сургууль тус бүр өөрийн байранд
Хамрах хүрээ: Тухайн сургуулийн 1-5 дугаар ангийн нийт сурагчид
Дүгнэх журам: Нийслэлийн боловсролын газраас өгсөн чиглэлийн хүрээнд тухайн сургуулийн удирдлагууд 1-5 дугаар ангийн тус бүр 2 сурагчийг шалгаруулж сургуулийн хэмжээнд 10 сурагчтай багийг бүрдүүлж аяны хоёрдугаар шат буюу дүүргийн хэмжээнд зохион байгуулагдах шалгаруулалтад оролцох эрхийг олгоно.
Найм. Аяны хоёрдугаар шатны шалгаруулалт, зохион байгуулалт:
Зохион байгуулагч: Нийслэлийн 9 дүүргийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар;
Дэмжигч байгууллага: Эрчим хүчний зохицуулах хороо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН-GIZ)-ийн “Улаанбаатар хотын орон сууцны барилгын засвар, шинэчлэлийн эрчим хүчний хэмнэлттэй гүйцэтгэлийн гэрээ байгуулах нь” төслийн нэгж;
Хугацаа: Нийслэлийн дүүрэг тус бүрийн хэмжээнд 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 04-ний өдрийн хооронд зохион байгуулна;
Хаана: Тухайн дүүргийн Боловсролын хэлтсээс сонгосон ЕБС-ийн урлаг танхим, эсвэл тухайн дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд;
Хамрах хүрээ: Тухайн дүүргийн ЕБС-уудын нэгдүгээр шатны шалгаруулалтад шалгарсан сурагчдаас бүрдсэн тус бүр нэг баг оролцоно.
Багийн бүрэлдэхүүн: Баг тус бүр 1-5 дугаар анги тус бүрээс 2 сурагчтай байх буюу багийн бүрэлдэхүүн нийт 10 гишүүнтэй байна.
Бүртгэл: Техникийнзөвлөгөөндсургуулийн бага боловсрол хариуцсан менежерүүд оролцох батехникийн зөвлөгөөнийг 2026 оны02 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагт дүүрэг бүрийн зохион байгуулж буй газарт зохион байгуулна.
Сургууль тус бүрийг төлөөлөн тэмцээнд оролцох багийн мэдүүлэг, зохион байгуулсан ажлын тайланг дүүргийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэнд 2026 оны02 дугаар сарын 02-ны өдрийн дотор тэдний цахим хаягаар ирүүлнэ.
Шалгаруулалт: Дүүргийн хэмжээнд 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 04-ний өдрийн хооронд зохион байгуулна. Багийн үзүүлэлт тус бүрийн дүнг нэгтгэж их онооны системээр дүгнэж дараах байдлаар шалгаруулна. Дүүрэг тус бүрээс эхний 2 байранд орсон багууд Нийслэлийн хэмжээний шалгаруулалтад оролцох эрх авна.
Тэргүүн байр - 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал, дараагийн шатанд оролцох эрх
Дэд байр - 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал дараагийн шатанд оролцох эрх
Гуравдугаар байр - 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр - 2, Батламж, мөнгөн шагнал
Ес. Аяны гуравдугаар шатны шалгаруулалт, зохион байгуулалт:
Зохион байгуулагч: Нийслэлийн Боловсролын газар, Эрчим хүчний зохицуулах хороо
Дэмжигч байгууллага: Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН-GIZ)-ийн “Улаанбаатар хотын орон сууцны барилгын засвар, шинэчлэлийн эрчим хүчний хэмнэлттэй гүйцэтгэлийн гэрээ байгуулах нь” төслийн нэгж;
Хугацаа: Нийслэлийн хэмжээнд 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагт зохион байгуулна.
Хаана: “УБЦТС” ТӨХК-ийн хурлын танхим
Хамрах хүрээ: Нийслэлийн 8 дүүрэг тус бүрээс аяны хоёрдугаар шатны шалгаруулалтаас шалгарсан ЕБС-ийн 2 баг, Багахангай дүүргээс хоёрдугаар шатны шалгаруулалтаас шалгарсан ЕБС-ийн 1 баг нийт 17 баг оролцоно.
Багийн бүрэлдэхүүн: Ерөнхий боловсролын сургуулийн баг тус бүр 1-5 дугаар анги тус бүрээс 2 сурагчтай байх буюу багийн бүрэлдэхүүн нийт 10 гишүүнтэй байна.
Бүртгэл: Техникийнзөвлөгөөнддүүргийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн оролцох батехникийн зөвлөгөөнийг 2026 оны02 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагт Багшийн хөгжлийн ордны 505 тоот өрөөнд зохион байгуулна.
Дүүрэг тус бүрийг төлөөлөн тэмцээнд оролцох багийн мэдүүлэг, зохион байгуулсан ажлын тайланг дүүргийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэнд 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дотор niislelbagabolovsrоl@gmail.com цахим хаягаар ирүүлнэ.
Арав. Шагнал урамшуулал (Гуравдугаар шатны уралдааны зохион байгуулалтад хамаарна): Багийн үзүүлэлт тус бүрийн дүнг нэгтгэж их онооны системээр дүгнэж шалгаруулна.
Тэргүүн байр - 1, Өргөмжлөл, шилжин явах цом, мөнгөн шагнал, гарын бэлэг
Дэд байр - 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг
Гуравдугаар байр - 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг
Тусгай байр - 2, Батламж, мөнгөн шагнал, гарын бэлэг
Оролцсон бүх суралцагчдад гарын бэлэг гардуулна.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС