News

“ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙН ӨДӨРЛӨГ"-ИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

04/12/2024

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд “Эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрхийг Эрчим хүчний зохицуулах хороо хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу 2016 оноос хойш Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Энэ хугацаанд эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр хийгдсэн ажлын үр дүн, эрчим хүчний хэмнэлтийн хэрэгцээ шаардлага, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудыг ЭХХГ-аас Хорооны газар, хэлтэс, ажилтан, албан хаагч нарт танилцуулж, нэгдсэн мэдээлэл өгөхөөс гадна цаашид авах арга хэмжээний талаар санал солилцож, Хорооны газар, хэлтэс, ажилтан, албан хаагчдийн хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлсэн “ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙН ӨДӨРЛӨГ” -ийг 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт Хорооны нийт ажилтан, албан хаагчид оролцсоноос гадна Нийслэлийн ерөнхий боловсролын 18, 37, 109 дүгээр сургуулийн сурагчид багш, эцэг эх, асран хамгаалагчдын хамт оролцлоо. 

Хөтөлбөрийн дагуу Хорооны дарга Э.Түвшинчулуун өдөрлөгийг нээн үг хэлж ЭХХГ-ын дарга А.Бат-Эрдэнэ Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаарх танилцуулгыг хийлээ. Эрчим хүч хэмнэлтийн ажлын үр дүнг сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар нээлттэй санал солилцож оролцогчдоос асуусан асуултанд хариулж тэдний  санал бодлыг сонслоо. Мөн оролцогчдын дунд хөгжөөнт танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгуулж тэдний мэдлэг, мэдээллийг дээшлүүлсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Эрчим хүчний зохицуулах хороо Нийслэлийн Боловсролын газартай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд эрчим хүчийг зүй зохистой хэрэглэх, хэмнэх зөв хандлага, амьдралын зөв хэвшил дадлыг бий болгох, төлөвшүүлэх, эрчим хүч хэмнэх энгийн аргаас суралцах сонирхлыг бий болгох зорилгоор “Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе” аяныг зохион байгуулсан бөгөөд өдөрлөгийн арга хэмжээний үеэр тус аяны Дэд байрын шагналт Нийслэлийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн “Гэрэлхүү” баг,  Гутгаар байрын шагналт Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн “Energy” баг, Тусгай байрын шагналт Нийслэлийн ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн “Save energy” багийн сурагчид мэндчилгээ дэвшүүллээ.