News

ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОРУУДЫГ ОЛОН УЛСЫН СУРГАЛТЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

04/14/2023

Эрчим хүчний аудиторууд Та бүхнийг АНУ-ын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбоо (Association of Energy Engineers)-ны “Certified Energy auditor-CEA” сургалтын сонгон шалгаруулалтад урьж байна.

Тус сонгон шалгаруулалт нь 2 үе шаттай бөгөөд эхний шатанд бүртгэлийн материалыг Эрчим хүчний зохицуулах хороо 2023 оны 4 дүгээр сарын 14-ныг дуустал цахимаар хүлээн авч, 50 эрчим хүчний аудиторыг сонгон шалгаруулна. Дараагийн шатанд АНУ-ын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбоо (Association of Energy Engineers)-ны зүгээс сургалтад хамрагдах 25 хүртэлх эрчим хүчний аудиторыг эцсийн байдлаар сонгон шалгаруулна.

Сургалтын зорилго, ач холбогдол:

Эрчим хүчний зохицуулах хороо болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) “Монгол улсын эрчим хүчний засаглал” хөтөлбөрийн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний аудитор, менежерийг бэлтгэх сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх болон эрчим хүчний аудиторууд, сургагч багш нарыг чадавхжуулах зорилгоор АНУ-ын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбоо (Association of Energy Engineers/ AEE)-ны гэрчилгээ бүхий “Certified Energy Auditor- CEA” сургалтыг явуулахаар төлөвлөсөн болно.

Суралцахаар хүсэлт гаргагчид тавих шаардлага:

Суралцахаар хүсэлт гаргагч нь

  1. АНУ-ын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбоо (Association of Energy Engineers)-ноос тавьж буй дээрх шаардлагуудын аль нэгийг хангасан байх. Жич. Тус шаардлагыг Монголын эрчим хүчний аудиторууд бүрэн хангаж байгаа болно.
  2. Суралцахаар хүсэлт гаргагч эрчим хүчний аудитор нь 6 өдөр үргэлжлэх нийт 40 цагийн сургалтад бүрэн хамрагдаж, “Certified Energy Auditor-CEA”-ын эрх олгох шалгалтад оролцох бүрэн боломжтой байх ёстой.

Сургалтын тов, зохион байгуулалт:

Хэзээ: 2023 оны 5 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд буюу Даваа- Бямба гараг

Хаана: Эрчим хүчний зохицуулах хорооны Сургалтын танхимд

Сургалт, болон шалгалтыг танхимаар зохион байгуулах бөгөөд англи-монгол ОРЧУУЛГАТАЙ явагдана. Сургалтын эхний 4 өдөр “Certified Energy Auditor-CEA” (https://www.aeecenter.org/certified-energy-auditor/) сургалт явагдаж, 5 дах өдөр эрх олгох шалгалт авна. 6 дах өдөр сургалтыг баяжуулж нэмэлтээр Certified Business Energy Professional-BEP https://www.aeecenter.org/business-energy-professional/)  сургалтын зарим сэдэв орно.

Сургалтын хөтөлбөр:

Бүрдүүлэх материал:

АНУ-ын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбоо (Association of Energy Engineers/ AEE)-ны холбооны сургалтад бүртгүүлэх анкетыг англи хэл дээр бөглөж, гарын үсэг хэсэгт өөрийн овог нэрээ бичиж EXCEL файлаар bolortuya.e@erc.gov.mn Имэйлээр 2023 оны 4 дүгээр сарын 14-ныг дуустал ирүүлнэ үү. Бүртгүүлэх анкет татах