“Глобал Иннова” олон улсын дунд сургууль эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг багш, ажилтан, сурагчдадаа таниулах, эрчим хүчний урсгал зардлын бодит хэмнэлт гаргахаар зорьж байна. Энэ хүрээнд ЭХЗХ-той хамтран “Эрчим хүчийг хэмнэх шаардлага, эрчим хүчний үнэ цэн, эрчим хүч хэмнэх энгийн боломжууд” сэдвээр өнгөрсөн баасан гаригт сургалт зохион байгууллаа.
Сургалтад 20 гаруй багш, ажилтнууд хамрагдсан бөгөөд сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллээ цаашид сурагчдадаа зааж, хэмнэлтийг сурагч бүрийн дадал, хэвшил болгох юм. Эрчим хүчийг хэмнэх зорилт 1 удаагийн сургалтаар хязгаарлагдахгүй. Тус сургууль цаашдаа эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээг хэвшүүлэхээр Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран ажиллана.