News

2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ИРҮҮЛЭХ ТУХАЙ

01/30/2023

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН АУДИТЫН БАЙГУУЛЛАГА БОЛОН ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОР ТАНАА,

Засгийн газрын 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан "Аудит хийх журам"-ын 5.2.8-д, Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 503 дугаар тогтоолоор баталсан “Эрчим хүчний аудитор, аудитын байгууллагын жилийн үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын 3.1.1-т тус тус заасны дагуу 2022 онд аудиторын эрх, магадлан итгэмжлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа ЗАГВАРЫН ДАГУУ боловсруулж, гарын үсэг, тамгаар баталгаажуулан Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын холбогдох мэргэжилтнүүдэд 2023.01.31-ний дотор ирүүлнэ үү.

  • Магадлан итгэмжлэгдсэн Аудитын байгууллагын хувьд үйл ажиллагааны НЭГДСЭН ТАЙЛАНГ албан бичгийн хамт ЦААСААР ахлах мэргэжилтэн Б.Энхжаргалд (enkhjargal.b@erc.gov.mn, 11-313203);
  • Аудитын байгууллагад харьяалагддаггүй, бие даасан Эрчим хүчний аудиторын хувьд PDF ФАЙЛААР мэргэжилтэн Э.Болортуяад (bolortuya.e@erc.gov.mn, 11-313203).

 

Загвар татаж авах: Аудитор/ Аудитын байгууллага /...../-ын .... оны үйл ажиллагааны тайлан

Татаж авах: “Эрчим хүчний аудитор, аудитын байгууллагын жилийн үйл ажиллагааг үнэлэх аргачлал”