News

ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ ОРГИЛ АЧААЛАЛ 1343 МВт ХҮРСЭН БАЙНА

11/28/2022

Эрчим хүчний системийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ээс 27-ны өдрийг хүртэлх долоо хоногийн оргил ачааллын мэдээ.

Системийн хамгийн их ачаалал 11 дүгээр сарын 27-ны өдөр 1343 МВт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 93 МВт-аар өссөн байна.

Плитка нь хийн, ширмэн, керамикан, индукцийн гэх мэт төрлүүдтэй. Индукцийн плитканы үр ашиг 94% бөгөөд ширмэн плиткатай харьцуулахад 2 дахин хурдан буцалгах чадвартай. Хэрэглэгч та эрчим хүчний хэмнэлттэй А++, А+++ тэмдэглэгээтэй плитка сонгосноор сарын цахилгааны төлбөрөө бууруулах боломжтой.

#Ухаалаг сонголт хийж эрчим хүчээ хэмнэцгээе!