Training

INVITATION TO ENERGY CONSERVATION MANAGER TRAINING

12/16/2020

Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 295 дугаар тогтоолоор батлагдсан "Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын дагуу Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний хөгжлийн төвийн Сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулна.

 

Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтад урьж байна

СУРГАЛТЫН ЗОРИЛГО: Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын

2016 оны 295 дугаар тогтоолоор батлагдсан журмын хэрэгжилтийг хангах.

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА: Эрчим хүч, барилгын чиглэлээр инженер, инженер-эдийн

засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, 3-аас доошгүй жил ажилласан байх.

ХУГАЦАА: Ажлын 18 хоног

· Танхимын сургалт 10 хоног

· Үйлдвэрлэлийн дадлага 5 хоног

· Шалгалт 3 хоног.

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

· Өргөдөл (маягтын дагуу);

· Иргэний үнэмлэхийн хуулбар;

· Дээд боловсролын дипломын хуулбар;

· Мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх, гэрчилгээний хуулбар

· Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байгаа бол);

· Эрчим хүч хэмнэлтийн менежерээр томилогдсон тушаалын хуулбар

· Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

· Цээж зураг 1 хувь (3.5см х 4.5см хэмжээтэй);

 

СУРГАЛТАД ХАМРАГДАХ ХҮСЭЛТИЙГ:

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд Эрчим хүчний хөгжлийн төвийн Сургалт үйлдвэрлэлийн төв /403 тоот өрөө/-д хүлээн авна.

 

АНХААРАХ ЗҮЙЛС: 

Бүртгүүлэхээр ирэхдээ холбогдох баримт бичгийг бүрэн авчрах.

Сургалтад бүртгүүлэх өргөдлийн маягтыг энд дарж татаж авна уу. 

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, /”ДЦС-2” ТӨХК-ийн хажууд байрлах Сургалт үйлдвэрлэлийн төв/

Харилцах утас: 88086877. Ж.Отгонжаргал 

Вэб:http://www.edc.energy.mn
И-мэйл: j.otgonjargal@edc.energy.gov.mn