News

"ОРОН НУТАГТ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ” БҮС НУТГИЙН СУРГАЛТ БАРУУН БҮСЭЭС ЭХЭЛЛЭЭ

04/18/2022
Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслөөс хамтран зохион байгуулж буй “Орон нутагт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” бүс нутгийн сургалт Баруун бүсээс эхэллээ. Баруун бүсийн сургалтад Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн удирдлагууд, ЗДТГ, ИТХ, Зохицуулах зөвлөлүүд, МХГ, Барилга, газар зохион байгуулалтын газар, Боловсролын газар, Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд, ШУТИС ЭХС, БАС, Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо зэрэг төр, хувийн хэвшлийн 50 орчим байгууллагын нийт 130 төлөөлөл оролцлоо. Бүсчилсэн сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://leeap.erc.mn вэб сайтаас аваарай. Сургалттай холбоотой үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллаж буй GIZ төслийн хамт олонд талархал илэрхийлье.
 
May be an image of 1 person, standing and indoor