News

“ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ, ҮР АШИГ- БОЛОМЖИЙГ БОДИТ БОЛГОЁ!” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

03/09/2022

Эрчим хүчний салбар өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, хэрэглэгчдийг найдвартай тасралтгүй эрчим хүчээр хангахад хэрэглэгчийн оргил ачааллын хэрэглээг зохицуулах замаар дэмжлэг үзүүлэх, олон нийтэд эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, зохистой хэрэглээг таниулах, сурталчлах ажлын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооноос Хас Банктай хамтран 2021.12.15-ны өдөр "Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг- Боломжийг бодит болгоё!" сэдэвт танхим болон цахим хосолсон сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад цахилгаан, дулааны эрчим хүчийг түгээх, хангах тусгай зөвшөөрөл бүхий “УБЦТС” ТӨХК, “УБДС” ТӨХК, “ОСНААУГ”, “ЭБЦТС” ТӨХК, “ДСЦТС” ТӨХК, “БНЗӨБЦТС” ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд, түгээх төвүүд, холбогдох газруудын дарга, менежер, мэргэжилтэн зэрэг 65 ажилтан танхимаар, 20 гаруй ажилтан цахимаар оролцож, эрчим хүч хэмнэлтийн хууль эрх зүйн зохицуулалт хэрэгжилт, эрчим хүчийг хэмнэх хэрэгцээ, шаардлага ба оргил ачааллыг удирдах нь, цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ цэнэ ба хэмнэх энгийн боломжууд, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дэмжих ногоон зээлийн боломжуудын талаар ойлголт мэдээлэл авч харилцан санал бодлоо солилцлоо.