Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэлт, үр ашгийн чиглэлээр гүйцэтгэсэн ажлыг Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 419 дүгээр тогтоолоор баталсан аргачлалын дагуу 2019 оноос эхлэн үнэлсэн. Энэхүү аргачлалыг шинэчлэн сайжруулж, Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн удирдлагын хариуцлага, зохион байгуулалт, эрчим хүч хэмнэлтийн менежерийн ажлын идэвх, санаачилга, хэрэгжүүлсэн ажлын үр өгөөж, гүйцэтгэлийн чанарыг бодитоор үнэлэхээр болгон өөрчилсөн болно. Шинэчлэн боловсруулсан аргачлал нь үндсэн 5, дэд 17 шалгууртай, шалгуур тус бүрийн нөхцөлийг тодорхойлон оноо өгөх зарчмыг томьёолсон.
Шинэчлэн боловсруулсан аргачлалын дагуу Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг үнэлэхэд эрчим хүч хэмнэх жилийн ажлын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн байдалд үндэслэх тул төлөвлөгөө, тайлангийн маягтыг мөн сайжруулан баталлаа.
Үүрэг хүлээсэн хэрэглэгч нь холбогдох журмын дагуу ирэх жилийн төлөвлөгөөг тухайн оны 12 дугаар сарын 1-ний дотор, ажлын тайланг дараа оны 3 дугаар сарын 1-ний дотор Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд ирүүлэх үүрэгтэй.
Аргачлал болон маягтуудыг баталсан тогтоол, төлөвлөгөө, тайлангийн маягтыг доорх холбоосоор татаж авна уу.
http://Аргачлал шинэчлэн батлах тухай/togtool 478.pdf
http://Маягт батлах тухай/togtool 453.pdf