News

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙН ЭСКО ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

11/15/2021

Монгол Улсад эрчим хүчний хэмнэлтийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн нэг үндэсний үйлдвэрлэгч "Улаанбаатар хивс" ХК-ийн санаачлагаар цахилгаан эрчим хүчийг хэмнэх “ЭСКо” төслийг Хас Банкны санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлээд байна.

Энэхүү төслийг эрчим хүчний үр ашгийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэгдсэн байгууллага "Монхорус Интернэшнл" ХХК гүйцэтгэсэн бөгөөд цэвэр агаар үлээх зориулалттай 75 кВт чадалтай винтеляторын 1 ширхэг хөдөлгүүр, бохир агаар сорох зориулалттай 45 кВт чадалтай винтеляторын 2 ширхэг хөдөлгүүр, агаар чийгшүүлэх зориулалттай 7.5 кВт чадалтай усны насос 2 ширхэг тус бүрд давтамж хувиргагчуудыг суурилуулан цахилгаан хөдөлгүүрүүдийн цахилгааны сарын хэрэглээг 23-30%-иар бууруулж эрчим хүчний хэмнэлтийг бодитоор гаргаж байна.

Үйлдвэрийн ажиллагаанаас хамааран сард дунджаар 22 мянган кВт.ц эрчим хүч хэмнэх ба энэ төсөл нь зөвхөн эрчим хүчний хэмнэлтийг үзүүлээд зогсохгүй хөдөлгүүрийн насжилтыг уртасгах, урсгал зардлыг багасгах зэрэг олон давуу талыг бүрдүүлж өгдөг.

Энэхүү төсөл нь ЭСКО механизмын хүрээнд бизнесийн байгууллагууд бие даан амжилттай хэрэгжүүлсэн анхны төсөл болж байгаагаараа онцлог бөгөөд цаашид хэрэглэгч, эрчим хүчний үр ашгийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг эрх бүхий байгууллага, банк санхүүгийн байгууллагуудад жишиг болж эрчим хүч хэмнэлтийн олон олон төсөл хэрэгжих боломж бүрдэж байна.

Төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх цахим холбоосоос татаж үзнэ үү.

https://www.youtube.com/watch?v=WA80MFOpHag