News

ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН 2020 ОНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫГ ҮНЭЛЛЭЭ

06/04/2021

Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 9-р сарын 19-ний өдрийн 419 дүгээр тогтоолоор “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэлтийн үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг баталсан. Энэ аргачлал болон “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам”-ын 6.1 дэх заалтын дагуу 2020 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар бүртгэгдсэн 211 үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлыг үнэллээ.

2021 оны байдлаар үүрэг хүлээсэн 211 байгууллагын 54 нь улсын, 28 оффис, үйлчилгээний, 38 хөнгөн хүнсний, 16 хүнд үйлдвэрийн, 15 үйлчилгээний, 26 уул уурхайн салбарын байгууллага байна. Эдгээр ҮХХ нийлбэр дүнгээр 3403 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 1217 мянган Гкал дулааны эрчим хүчийг хэрэглэжээ.

Эдгээр 211 үүрэг хүлээсэн хэрэглэгч 2020 онд эрчим хүч хэмнэх чиглэлээр 925 нэр төрлийн ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхэд 41,6 тэрбум төгрөг зарцуулан, тооцоогоор 98.1 сая кВт.ц эрчим хүчний хэмнэлт гаргах боломжийг бүрдүүлэн ажилласан байна.

Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн үнэлгээгээр “Хангалттай сайн” үнэлгээтэй 27, “Сайн” үнэлгээтэй 64, “Дунд” үнэлгээтэй 26, “Хангалтгүй” үнэлгээтэй 91 үүрэг хүлээсэн хэрэглэгч байна. ҮХХ-ээс хасагдах хүсэлтээ ирүүлсэн 3 байгууллагыг үнэлээгүй болно.