2023 оны 2 дугаар сарын 8-ны өдөр | Улаанбаатар хот |
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний жилийн хэрэглээний босго хэмжээг хавсралтаар тогтоосугай.
2. Эрчим хүчний жилийн хэрэглээ нь хавсралтад заасан босго хэмжээнээс давсан хэрэглэгчийг үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэх, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хороо (Э.Түвшинчулуун)-д үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 182 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л. ОЮУН-ЭРДЭНЭ
Эрчим хүчний сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН
Татах: ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЖИЛИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ БОСГО ХЭМЖЭЭ.pdf