Legal

Regulation on determining designated consumers, energy saving program and plan of designated consumers‟ and their preparation methodology, and reporting their implementation 2019#181-3

04/08/2021
ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Эрчим хүчний аудит хийх, Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх, Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам)
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр   Улаанбаатар хот
Дугаар 181
ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 5.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 295 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ”Эрчим хүчний аудит хийх журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх журам”-ыг 2 дугаар хавсралт, “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам”-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоолоор баталсан журмыг мөрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Эрчим хүчний зохицуулах хороо (А.Тлейхан), хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 295 дугаар тогтоолын 1, 2, 4 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               У.ХҮРЭЛСҮХ

Эрчим хүчний сайд                                                              Ц.ДАВААСҮРЭН

Татах: ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧИЙГ ТОДОРХОЙЛОХ, ҮХХ-ИЙН ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ, ТЭДГЭЭРИЙГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ, ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ ЖУРАМ-2019-181-3.pdf