References

Given that buildings are major consumers of heat and electricity, what are the real opportunities to save energy?

12/16/2020

Хариулт: Барилга бол эрчим хүчийг хамгийн их хэрэглэгч, агаар мандлыг нүүрсхүчлийн хийгээр бохирдуулах эх үүсвэр гэдгийг мэдээд ихэнх хүмүүс гайхдаг. Дэлхий даяар хэрэглэгдэж байгаа эрчим хүчний 40 гаруй хувийг барилгын дулаан болон хөргөлтөнд хэрэглэж байдаг. Барилгын дулаанд зарцуулж байгаа эрчим хүчний хэмжээг бараг 70-80 хувиар багасгаж чадна гэдгийг цөөхөн хүмүүс ойлгож байгаа. Эрчим хүчийг хэмнэснээр мөнгөө хэмнэнэ, нүүрсхүчлийн хийн хаягдлыг багасгаж чадна, бүр ажлын байр ч бий болгох боломжтой. Эрчим хүчний ирээдүйн төлөө санаа тавьдаг эрдэмтэд, улс төрийн зүтгэлтэн, иргэн хүн бүрийн үндсэн зорилгын нэг нь чанартай сайн барилга бариулах явдал байх ёстой. Хууль хэрэгжүүлэгч хүмүүс одоо байгаа, баригдаж байгаа болон шинэ, хуучин аль ч барилгуудад эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх хатуу шаардлага тавин, түүнийгээ хуульчлан хэрэгжүүлэх замаар эрчим хүч, барилгын салбарын ирээдүйд хувь нэмрээ оруулж чадна. Манай улсын хувьд урт өвөл болдог, дөрвөн улирал ээлжилж байдаг цаг уурын нөхцөл байдал нь бүр ч их зардал гаргах шаардлагатай болдог. Гэвч эрчим хүчийг барилгууд маань чухам дулаалгын, гэрэлтүүлгийн зорилгодоо бүрэн ашиглаж байгаа эсэхийг сонирхвол даанч дэндүү гэмээр үзүүлэлт гардаг. Бид дулаацахын тулд халаалтын систем ашиглаж байгаа ч үйлдвэрлэсэн дулааныхаа 50 гаруй хувийг агаарт цацаж байна. Дулааны эрчим хүч хэрэглэгчдийн тоо улам бүр өсч байгаа бөгөөд 2016 оны байдлаар төвлөрсөн дулаан хангамжаас дулаан авч байгаа байшин барилга бүхий үйлдвэр, аж ахуйн газар, компанийн тоо 36000-д, ахуйн хэрэглэгчдийн тоо 273000-д хүрээд байна. Аймгийн төв, Улаанбаатар хотын барилгууд нь дулааны алдагдал ихтэй байгаагийн зэрэгцээ дулаан дамжуулах шугам маань бас дулааны алдагдлын нэг том шалтгаан болсоор байна. Олон нийтийн зориулалттай барилгын халаалт, дулаан хангамжид тухайн барилгын нийт эрчим хүчний хэрэглээний 40-50 хувийг  зарцуулж байна, орон сууцны барилгын хувьд 70-80 хувьд хүрч өсдөг. Тэгэхээр зөвхөн барилгын халаалтад зарцуулагдах эрчим хүчийг хэмнэхэд тухайн барилгад зарцуулах эрчим хүчний нийт зарцуулалт хамгийн багадаа 10-20 хувь буурах боломжтой юм. Барилгын эрчим хүчний хэрэглээг хэмнэлттэй төлөвлөх, эрчим хүч бага зарцуулдаг, бүтээмж өндөртэй халаалт, хөргөлт, агаар сэлгэлтийн тоног төхөөрөмж сонгон төлөвлөх, барилга угсралтын явцад дулаан тусгаарлалтын ажлыг зураг төсөлд заасан, технологийн дагуу гүйцэтгэх зэрэг үндсэн арга хэмжээнд анхаарал хандуулахад л хэмнэлт бий болж болохоор байна. Байшин барилгын жилийн халаалтын эрчим хүчний нэгж хэрэглээг зураг (кВтц/м2.жил)-аар үзүүлэв.

 Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.