MNS ISO 50001:2019 Эрчим хүчний менежментийн тогтолцоо стандарт (Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар) нь 1:1 зарчмын дагуу орчуулагдаж, 2019 оны 12-р сард үндэсний стандарт болж батлагдсан юм. Тус баримт бичиг нь байгууллагад эрчим хүчний менежментийн тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, хэвшүүлэх, эрчим хүчний гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулахад зориулсан шаардлагуудыг тогтоосон бөгөөд 10 бүлгээс бүрдэнэ.
Эрчим хүчний менежментийн тогтолцооны энэ стандартыг байгууллагын үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран аль ч байгууллагад хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Стандартыг нэвтрүүлсэн байгууллага өөрийн эрчим хүчний хэрэглээгээ тогтмол хэмжиж, үр ашгийн хэмжүүр болох эрчим хүчний гүйцэтгэлийн үзүүлэлтээ тасралтгүй сайжруулахыг зорих хэрэгтэй. Харин энэхүү зорилтыг удирдлагаас баталсан нэгдсэн бодлогоор дэмжих, тодорхой ажлуудыг төлөвлөх, бизнес төлөвлөгөөнд тусган санхүүжүүлэх, түүнчлэн энэ ажилд холбогдох алба, хэлтэс, нэгжийн үүрэг хариуцлагыг тодорхой болгох нь хамгаас чухал. Хэрэгжүүлсэн ажлын үр дүнг удирдлага хэлэлцэж, илүү сайжруулах зорилтыг тавих, дунд хугацааны бодлогоо тогтсон хугацаанд тодорхойлж байх ёстой. Өөрөөр хэлбэл эрчим хүчний менежментийн тогтолцоо нь тасралтгүй сайжрах зарчим буюу PDCA (Plan-Do-Check-Act буюу Төлөвлө-Хий-Хяна-Сайжруул) циклээр хэрэгждэг.
Эрчим хүчний менежментийн тогтолцооны ISO 50001 стандартыг дангаар нь эсвэл бусад менежментийн тогтолцоотой хамтад нь болон нэгтгэж хэрэглэж болно. Өнөө цагт байгууллагууд цаг хугацаа хожих, оновчтой хөрөнгө оруулалт хийх, байгууллагыг системтэй удирдах зорилгоор “нэгдсэн удирдлагын тогтолцоо” хэлбэрээр үйл ажиллагаандаа нэвтрүүлэх болсон. Тухайлбал: М Си Эс Интернэйшнл ХХК нь 2020 онд ISO 9001, ISO 14001, ISO 45001 болон ISO 50001 олон улсын дөрвөн стандартыг Монголд анх удаа цогцоор нь нэвтрүүлж, олон улсын баталгаажилт авсан юм.
Монгол улсын хэмжээнд MNS ISO 50001:2019 Эрчим хүчний менежментийн тогтолцоо стандартыг амжилттай нэвтрүүлж, түүнийгээ олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар баталгаажуулсан нийт 3 байгууллага байна:
1) ТЭСО Корпорацийн охин компани Милко ХХК/шингэн хүнсний үйлдвэр,
2) Бороо гоулд ХХК/ уул уурхай,
3) М Си Эс Интернэйшнл ХХК/ эрчим хүч.
Түүнчлэн 2021 онд 2 байгууллага энэхүү стандартыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна: байна: ТЭСО Корпорацийн охин компани Айсмарк ХХК, Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам ХХК.
Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан MNS ISO 50001:2019 Эрчим хүчний менежментийн тогтолцоо стандарт болон түүнтэй хамтад нь хэрэглэж болох дараах стандартуудыг худалдан авах, орчуулах, хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж, 2019 оны 12-р сард үндэсний стандарт болгон батлуулсан. Үүнд:
MNS ISO 50001:2019 |
Эрчим хүчний менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар |
MNS ISO 50002:2019 |
Эрчим хүчний аудит - Шаардлага хэрэглэх арга зүйн заавар |
MNS ISO 50003:2019 |
Эрчим хүчний менежментийн тогтолцоо - Эрчим хүчний менежментийн тогтолцооны хэрэгжүүлэлт, хадгалалт, сайжруулалтын арга зүйн заавар |
MNS ISO 50004:2019 |
Эрчим хүчний менежментийн тогтолцоо - Эрчим хүчний менежментийн тогтолцооны хэрэгжүүлэлт, хадгалалт, сайжруулалтын арга зүйн заавар |
MNS ISO 50006:2019 |
Эрчим хүчний менежментийн тогтолцоо - Эрчим хүчний суурь түвшин (ЭХСТ) болон эрчим хүчний гүйцэтгэлийн үзүүлэлт (ЭХГҮ)-ийг ашиглан эрчим хүчний гүйцэтгэлийг хэмжих нь – Зарчим арга зүйн заавар |
MNS ISO 50007:2019 |
Эрчим хүчний үйлчилгээ - Хэрэглэгчдэд үзүүлэх эрчим хүчний үйлчилгээг үнэлэх ба сайжруулах арга зүйн заавар |
Энэхүү стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлснээр байгууллагад олон талын эерэг үр дагаврууд бий болно. Хамгийн энгийн жишээ нь эрчим хүчний үргүй буюу зорилгогүй хэрэглээгээ олж тогтоох боломжтой.
Байгууллагын удирдлагад бизнесийн үр ашиг чухал байдаг ба тус стандартыг нэвтрүүлснээр дараах үр өгөөжийг хүртэх болно. Тухайлбал:
Үргэлжлэл бий... MNS ISO 50001:2019 Эрчим хүчний менежментийн тогтолцоо стандартын талаарх цуврал мэдээллийн 1-р хэсэг