News

ENERGY AUDITOR TRAINING (2020-110)

12/16/2020

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийн хүрээнд Эрчим хүчний аудитор бэлтгэх сургалтыг ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль болон Барилга, архитектурын сургууль хамтран зохион байгуулна. Сургалт “Үйлдвэрлэл, үйлчилгээний эрчим хүчний аудитор” болон “Барилгын эрчим хүчний аудитор” гэсэн 2 чиглэлээр 2020.11.17-27-ны хооронд  явагдана.  

Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд холбогдох материалыг бүрдүүлж, 2020 оны 11-р сарын 11-ны өдрийг дуустал холбогдох ажилтнуудад бүртгүүлнэ үү:

А. Үйлдвэрлэл, үйлчилгээний эрчим хүчний аудитор (цахилгаан, дулаан):https://surgalt.pes.edu.mn/ онлайн портал дах “Эрчим хүчний аудитор”-ын сургалтад бүртгүүлэх. ШУТИС-ЭХС-ийн Эрдэм шинжилгээ, инновац хариуцсан ажилтан Г.Алтансувд (99131650, suvdaa@must.edu.mn).

Б. Барилгын эрчим хүчний аудитор: бүрдүүлэх материалыг нэг PDF файл болгон Имэйлээр явуулж бүртгүүлэх. ШУТИС-БАС-ийн багш Ч.Наранцацрал (91115015, tsatsral.must@gmail.com)

Бүрдүүлэх материал:  

1)  Сургалтад бүртгүүлэх өргөдөл (http://ecc.erc.gov.mn/mn/templates?id=6kebu2k7ut)

2)    Иргэний үнэмлэхийн хуулбар (8 ба түүнээс дээш жил ажилласныг нотлох);

3)    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

4)    Цээж зураг 2 хувь (3,5см х 4,5см хэмжээтэй, нэгийг өргөдөлд наах);

5)    Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байгаа бол);

6)    Дээд боловсролын дипломын хуулбар;

7)    Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх гэрчилгээний хуулбар;

8)    ЭХ-ний хэмнэлт, үр ашигтай холбоотой хийсэн ажил, бүтээлийн жагсаалт.

Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын хөтөлбөр: http://ecc.erc.gov.mn/mn/m/attender-auditor

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, холбогдох журмууд: http://ecc.erc.gov.mn/mn/m/28