News

ENERGY CONSERVATION MANAGERS TRAINING

12/16/2020

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР бэлтгэх сургалтыг ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль 2019.12.09-2020.01.10-ны хооронд зохион байгуулна.  

Хуулийн дагуу үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллагууд болон эрчим хүчний хэрэглээ, зардлаа бууруулах, менежментээ сайжруулах сонирхол бүхий байгууллагуудын төлөөллийг энэхүү сургалтад хамрагдахыг урьж байна.

Энэхүү сургалтад эрчим хүч, барилгын салбарын инженер, архитектор, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай.

Дээрх шаардлагыг хангасан, сургалтад бүртгүүлэх хүсэлтэй иргэд холбогдох баримт бичгийг ШУТИС-ЭХС сургуульд ирүүлнэ үү. Үүнд:

-       Эрчим хүч хэмнэлтийн менежерээр томилогдсон тушаалын хуулбар;

-       Өргөдөл (маягтын дагуу);

-       Иргэний үнэмлэхийн хуулбар;

-       Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

-       Цээж зураг 1 хувь (3,5см х 4,5см хэмжээтэй, өргөдөлд наах)

-       Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байгаа бол);

-       Дээд боловсролын дипломын хуулбар;

-       Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх гэрчилгээний хуулбар;

Өргөдөл болон холбогдох материалыг 2019 оны 12 сарын 5-ны өдрийг дуустал ажлын өдрүүдэд 09-17 цагийн хооронд ШУТИС-ийн хичээлийн II байрны 616 тоотод хүлээн авна.

Нэг удаагийн сургалтад 25-аас ихгүй хүн хамрагдах тул Та даруй бүртгүүлээрэй. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ШУТИС-ЭХС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан ажилтан Г.Алтансувд (99131650, suvdaa@must.edu.mn)-аас авна уу.

Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, журам болон бусад мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооны http://ecc.erc.gov.mn/mn/m/28 вэб хуудаснаас авах боломжтой.

Сургалтад бүртгүүлэх өргөдлийг доорх холбоосоос татаж авна уу.

http://ecc.erc.gov.mn/mn/templates?id=06g63uvn27