News

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ 5 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН 182 ДУГААР ТОГТООЛООР ШИНЭЧЛЭН БАТАЛСАН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ, ЖУРМУУДЫГ ТАНИЛЦУУЛЛАА

10/10/2019

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 182 дугаар тогтоолоор “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний жилийн хэрэглээний босго хэмжээ”-г шинэчлэн тогтоосон бөгөөд мөн өдрийн “Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай” 181 дүгээр тогтоолоор Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9.1.9.а-д заасан “Эрчим хүчний аудит хийх журам”,  9.1.9.б-д заасан “Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх журам”, 9.1.9.д-д заасан “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам”-уудыг тус тус шинэчлэн баталсан.

Эрчим хүчний зохицуулах хорооноос дээрх шинэчлэн баталсан Засгийн газрын тогтоол, журмуудыг танилцуулах,  Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгагдсан эрчим хүчний менежментийн тогтолцооны олон улсын ISO 50000 цуврал стандартууд, Олон улсын цахилгаан техникийн хорооноос батлан гаргасан “Эргэлдэгч цахилгаан машины алдагдал, үр ашгийг тодорхойлох”, “Хувьсах гүйдлийн цахилгаан хөдөлгүүрийн үр ашгийн ангилал” зэрэг үндэсний стандарт болгон батлуулахад бэлэн болсон холбогдох стандартуудын талаар мэдээлэл, зөвлөмж өгөх уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга, мэргэжилтнүүд болон магадлан итгэмжлэгдсэн Эрчим хүчний аудитын байгууллага, аудиторууд оролцлоо.