Монгол Улсын Засгийн газрын "Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай" 2019 оны 05 дугаар сарын 01-ний 181 дүгээр тогтоолоор ”Эрчим хүчний аудит хийх журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх журам”-ыг 2 дугаар хавсралт, “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам”-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталлаа.
Мөн өдрийн 182 дугаар тогтоолоор Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний жилийн хэрэглээний босго хэмжээг тогтоож, эрчим хүчний жилийн хэрэглээ нь тогтоосон босго хэмжээнээс давсан хэрэглэгчийг үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэх, тэдгээрт холбогдох хууль, журмыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хороонд үүрэг болголоо.
Журмуудыг дараах холбоосоор татаж авч үзнэ үү.
http://ecc.erc.gov.mn/mn/c/257
http://ecc.erc.gov.mn/mn/m/directions-for-saving-electricity