News

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТЫН БАЙГУУЛЛАГУУД БОЛОН ЭРХ БҮХИЙ АУДИТОРУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

04/08/2019

Эрчим хүчний зохицуулах хороо, Монгол Улс дахь Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран эрчим хүчний аудитын үйл ажиллага явуулах эрх авсан аудиторууд болон аудитын байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, аудитын тайланд дүн шинжилгээ хийсэн талаар танилцуулах, аудитын тайлан, зөвлөмжийг сайжруулах, олон улсын жишигт хүргэх зорилгоор уулзалт ярилцлага зохион байгууллаа.

Уулзалтад Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Э.Түвшинчулуун болон Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал, Монгол Улс дахь Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын төлөөлөл, магадлан итгэмжлэгдсэн эрчим хүчний аудитын байгууллагууд болон эрх бүхий аудиторууд оролцсон юм. Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газраас эрчим хүч аудитын тайлангуудыг нэгтгэн авч, дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгчээ.

 Магадлан итгэмжлэгдсэн эрчим хүчний аудитын байгууллагууд болон эрх бүхий аудиторуудын уулзалт боллоо

Энэ талаар мэдээллийг Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал танилцууллаа. Мөн Эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн Ч.Өнөрцэцэг эрчим хүчний аудит хийхэд тавигдах ерөнхий шаардлага, аудитын процесс, тайлан боловсруулах үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу гүйцэтгэх талаар зөвлөмж өгсөн юм.

 

Магадлан итгэмжлэгдсэн эрчим хүчний аудитын байгууллагууд болон эрх бүхий аудиторуудын уулзалт боллоо

Энэ үеэр Олон улсын аудитор, зөвлөх сургагч багш П.Тунгалаг " ISO 50001 стандарт, аудиторуудын оролцоо” сэдвээр мэдээлэл өглөө. Эрчим хүчний аудитор, аудитын байгууллагын төлөөллүүд тулгамдаж буй асуудлынхаа талаар ярилцаж, санал солилцсон юм. Магадлан итгэмжлэгдсэн эрчим хүчний аудитын байгууллагууд болон эрх бүхий аудиторуудын уулзалтын үеэр хэлэлцсэн асуудлуудыг нэгтгэн "ЗӨВЛӨМЖ” гаргаж, зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахаар болсон байна.