News

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА

04/08/2019

Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран "Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах уулзалт зөвлөгөөнийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү уулзалт зөвлөгөөнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалахын яам зэрэг төрийн байгууллагууд, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, ЮНИТЕРРА гэх мэт гадны хөрөнгө оруулагч олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо. Зөвлөгөөний үеэр Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчин, эрчим хүч хэмнэлтийн бодлогын талаар илтгэл тавьсан юм.

 ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА

Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан байна.