Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн газраас "Эрчим хүч аудит хийх гарын авлага” номыг бэлтгэн, уншигчдад хүргээд байна.
Энэхүү ном нь нь 4 бүлэг, 8 хавсралттай бөгөөд эрчим хүчний аудит хийх үндэслэл, зарчим, шаардлагыг тусган, аудит хийж гүйцэтгэх аргачлалыг үйлдвэрлэл болон барилгын хувьд дэд бүлэг болгон тус тусад нь гаргаж өгснөөрөө онцлогтой юм. Мөн үүний зэрэгцээ аудитор болон эрчим хүчний менежерүүдэд санаа өгөх зорилгоор аудитын гэрээний загвар, аудитын үйлчилгээний үнэ тооцох зөвлөмж, өгөгдөл-мэдээллийн хуудас, хяналтын хуудасны загвар, нэгэн байгууллагад хийсэн аудитын тайланг жишээ болгон оруулсан болно.
Гарын авлагыг боловсруулахад ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, зөвлөх инженер Г.Энхтайван, зөвлөх инженер, доктор Ж.Доржпүрэв, "Эрчим төсөл” ХХК-ийн зөвлөх, зөвлөх инженер, А.Цогт, ГОУХАН-ийн "Эрчим хүчний үр ашиг” төслийн ахлах мэргэжилтэн, зөвлөх инженер С.Түвшинхүү, ШУТИС-ийн БАС-ийн ахлах багш, зөвлөх инженер Б.Мөнхбаяр зөвлөж, хамтран ажиллажээ.