Монгол Улс Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуультай болж, Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөрөө баталсан. Энэхүү хууль, хөтөлбөрийг сурталчлах, хэрэглэгчдэд эрчим хүчний үр ашигтай хэрэглээний талаар мэдээлэл өгөх зорилгоор "Эрчим хүчний үр ашигтай хэрэглээ, хэмнэлтийн асуулт, хариулт” номыг Эрчим хүчний зохицуулах хороо, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтран гаргасан байна.
Энэхүү ном нийт долоон бүлэгтэй.
-Эрчим хүчний хэмнэлтийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин
-Эрчим хүчний үр ашигтай хэрэглээ, хэмнэлтийн менежмент, түүнд тавих хяналт
-Үйлдвэрлэлийн технологид тавих хэмнэлтийн бодлогын чиг хандлага
-Эрчим хүчний хэмнэлтийн үр өгөөжийн тооцоо, санхүү-эдийн засгийн үнэлгээ
-Нийтлэг зориулалтын барилга байгууламжид эрчим хүч хэмнэлттэй зарцуулах арга хэмжээ, түүний үр ашгийн үнэлгээ
-Цахилгаан, дулааны хэрэглээний үр ашиг, эрчим хүчний хэмнэлтийг тооцоолох арга
-Эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, шинжлэх ухаан техникийн дэвшил, байгаль орчин гэсэн бүлгүүдээс бүрдэж байна.
Номын зохиогчоор Эрчим хүчний зохицулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал, тус газрын мэргэжилтэн Б.Энхжаргал, П.Хийморьсайн, Б.Цолмон болон ШУТИС-ийн ЭХС-ийн багш Ч.Зундуйсүрэн, М.Бум-Аюуш, Ж.Доржпүрэв А.Амарзаяа, нар ажилласан байна. "Эрчим хүчний үр ашигтай хэрэглээ, хэмнэлтийн асуулт, хариулт” номыг Эрчим хүчний зохицуулах хороо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, "Эрчим хүчний системийн үр ашиг төслийн нэгжийн санхүүжилтээр бүтээсэн бөгөөд профессор Ч.Зундуйсүрэн хянажээ.