Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит хуралдаанаар Засгийн газрын 2016 оны 295 дугаар тогтоолоор батлагдсан "Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-т заасан шаардлагуудыг хангасан "Мон-Энержи консалт” ХХК, "Шинэ эрчим инженеринг” ХХК, "Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-т эрчим хүчний аудитын магадлан итгэмжлэлийг тус тус хоёр жилийн хугацаатай олгосон.
Өнөөдөр дээрх нэр бүхий байгууллагуудад олгосон эрчим хүчний аудитын байгууллагын магадлан итгэмжлэлийг батламжилж "БАТЛАМЖ” гардууллаа.
Магадлан итгэмжлэгдсэн эрчим хүчний аудитын байгууллагууд нь эрчим хүчний үүрэг хүлээсэн хэрэглэгч болон бусад аж ахуйн нэгж байгууллагуудын эрчим хүчний хэрэглээнд аудит хийж дүгнэлт, зөвлөмж өгч ажиллах бөгөөд энэхүү үйл ажиллагаандаа хууль, шударга ёсыг дээдлэх, хараат бус, ёс зүйтэй байх, зарчмыг баримтална.