News

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН МЕНЕЖЕРҮҮДТЭЙ УУЛЗЛАА

12/19/2018

Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн боловсролын газартай хамтран 9 дүүргээс сонгогдсон ерөнхий боловсролын 11 сургуулийн бага ангийн менежерүүдэд "Эрчим хүч зохистой хэрэглээ” нэгж хичээлийн хөтөлбөрийг танилцуулах, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн талаар ойлголт өгөх уулзалт, сургалтыг 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хорооны хурлын танхимд зохион байгууллаа.

Сонгогдсон 11 сургуулийн бага ангийн 33 сургагч багшийг оролцуулан анги тус бүрийн сурагчдын нас сэтгэхүйн онцлог, хичээлийн агуулгатай уялдуулан "Эрчим хүч зохистой хэрэглээ” сэдэвт 1-5-р ангийн тус бүр 9 цагийн нэгж хичээлийн хөтөлбөрийг, мөн Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасны дагуу эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх талаар олон нийтэд сурталчлах, танин мэдүүлэх ажлыг гүйцэтгэхэд та бүхний оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлон танилцуулсан.

Уулзалтад оролцсон менежерүүд эрчим хүч хэмнэлт, үр ашгийн талаар хичээл орох нь чухал, ялангуяа бага ангийн хүүхдүүд хичээлээр олж авсан мэдлэгээ амьдрал ахуйдаа шууд хэрэглэдэг, тэднээр дамжуулан эцэг эх, гэр бүлийнхэнд нь ойлгуулах нь дөхөмтэй, хүүхэд гэлтгүй бид нарт ч амьдралдаа хэрэгжүүлж хэмнэлт гаргах боломж байгааг өнөөдрийн уулзалт сургалтаар олж авлаа гэсэн юм.

Уулзалтаар боловсруулсан хөтөлбөрийн дагуу "Эрчим хүч зохистой хэрэглээ” хичээлийг тус тусын сургуулийн 1-5 дугаар ангид оруулах болж, мөн үзүүлэх хичээлийг зохион байгуулах хугацааг тохирлоо.