“ДАЯН ДЭЛХИЙН НОГООН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА”-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
04/08/2019
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгч Жон Лайонс нар 2017 оны 3-р сарын 20-ны өдөр Ногоон хөгжлийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн гол зорилго нь Монгол улсад зориулсан ногоон эдийн засгийн хөгжлийн хувилбаруудыг хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх талуудын хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх юм.
Уг санамж бичгийн хүрээнд 2017-2020 оны эрчим хүч хэмнэлтийн үндэсний хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, судалгаа шинжилгээ хийх, ногоон барилгын стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг тодорхой хэд хэдэн чиглэлүүдээр хамтран ажиллахаар боллоо. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан"Бид даян дэлхийн тогтвортой, ногоон хөгжлийг хангахын төлөө нэгэн зорилгод нэгдэн хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаадаа таатай байна. Та бүхний дэмжлэг туслалцаатайгаар эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд эрчим хүчний аудит хийх, хэмнэлтийн төсөл хэрэгжүүлэх ажил бусад үүрэг хүлээсэн хэрэглэгчид болон манай эрчим хүчний аудиторуудад сайн жишээ, туршлага болно гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.