References

How to develop and work with energy management policy concept?

12/16/2020

Хариулт: Удирдамжид Эрчим хүчний менежментийг дэмжихэд ахлах менежерүүдийн сонирхол, оролцооны мэдүүлэг; Бодлогын мэдэгдэл; Бодлогын мэдэгдлийг урт болон богино хугацаанд агуулсан зорилтууд; Мөрийн хөтөлбөр, ажлын төлөвлөгөө; Ажилчид, хөрөнгө оруулалт, сургалт зэргийг агуулсан, зорилтын хэрэгжилтэд шаардагдах нөөц; Ажлын хөтөлбөрийн үйл ажиллагаанд хувь хүмүүсийн хүлээх хариуцлага; Эрчим хүчний менежментийн зөвлөлийн танилцуулга. Түүний үүрэг, бүтэц, гишүүнчлэл, тайлан; Эрчим хүчний зардлын төвийн төлөөлөгчид; Тоймлох журам, Үйл явц, гаргасан хэмнэлтийг тооцоолох арга зэргийг тусгасан байх ёстой. Мөрийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зорилт хэрхэн хэрэгжиж байгааг тоймлох нь олон нийтийн мэдэгдлийн чухал зүйл юм. Мөн менежментийн бүтэц бодлогыг үр ашигтай байх баталгаа гаргах болно. АВС компани Эрчим хүчний бодлогын чиг хандлага: Тухайлбал, АВС компани нь хязгаарлагдмал нөөцөөс эрчим хүч ашиглаж байгаагаа мэдэж байгаа билээ. Эрчим хүчийг ихээр ашиглах нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаагаас гадна бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний зардлыг нэмэгдүүлж байна. АВС компанийн хувьд бүхий л нөөцөө үр ашигтай хэрэглэж, өрсөлдөөнтэй үнээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг багасгах хэрэгтэй. Үүнийг дуусгахын тулд бид доорх зүйлийг хийх болно. Өөрсдийн эрчим хүчний хэрэглээгээ хянаж шалгаж, зохицуулах; Үйлдвэрийн барилга болон технологийн эрчим хүчний үр ашигт хэрэглээг сайжруулах; Ашиглалтын хугацаанаас илүү зардалтай тоног төхөөрөмж худалдан авах (үүнд тоног төхөөрөмжийн хэрэглэх эрчим хүчний зардлыг багтаах); Эрчим хүчний асуудалд ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэх; Эрчим хүчний менежментийн бүтцийг бий болгоход анхаарах бөгөөд дотор нь АВС компанийн урт хугацааны зорилт (Эдийн засгийн хамгийн үр ашигтай зардлаар шатахуун худалдаж авах; Эрчим хүчийг аль болох үр ашигтай ашиглах; Ирэх таван жилд эрчим хүчний зарцуулалтыг х%-иар багасгах; Ирэх таван жилд үйлдвэрээс гарч буй нүүрстөрөгч хүчлийн хийг у%-иар багасгах); АВС компанийн богино хугацааны зорилт: (Ирэх зургаан сарын хугацаанд үйлдвэр дээрээ эрчим хүчний аудит хийлгэх; Бүх ажилтнуудад зориулсан эрчим хүчний сургалтын хөтөлбөр зохиох; Эрчим хүч хэмнэх арга хэмжээний хөтөлбөх хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх; Эрчим хүчний зарцуулалтаа хянах эрчим хүчний тайлангийн систем зохиох) гэж ангилж үзнэ.

 Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.