References

What should be understood as energy management in isolation from organizational work in the energy sector?

12/16/2020

Хариулт: Аливаа бизнесийг амжилттай хийхийн тулд мөнгө санхүү, техникийн бүхий л нөөц бололцоог үр дүнтэйгээр ашиглах ёстой. Эрчим хүчний салбарт хийх бизнес ч энэ дүрмээс гадуур байдаг зүйл биш, гэхдээ эрчим хүчийг яаж, хаана хэрэглэж байгаад хяналт бага тавьдаг практик өргөн дэлгэр байдаг. Энэ утгаар эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлт, хуваарилалт, хэрэглээнд үр дүнтэй менежмент маш чухал болно. Эрчим хүчний менежмент үр дүнтэй байна гэдгийг дараах утгаар ойлгоно. Үүнд: 1) Эрчим хүчний менежмент нь үйлдвэрийн дээд шатны удирдлагын бүх талын дэмжлэгийг хүлээсэн байх; 2) Эрчим хүчний хэрэглээг хэмжиж тоолдог байх; 3) Эрчим хүчний хэрэглээг шинжилж, эрчим хүчний ашиглалтын үр ашгийн түвшинг байнга хянаж шалгадаг байх; 4) Эрчим хүчний хэрэглээг хэмждэг цэг бүрд (нэг) хүн томилж бүх үйл ажиллагааг хариуцуулах; 5) Эрчим хүчний хэрэглээг сайжруулахад чиглэсэн менежментийн зөв үйлдлийг авч хэрэгжүүлэх; 6) Өртөг зардлын үлэмж хэмнэлт өгөх арга хэмжээнд хөрөнгө, хүчний нөөц бололцоог хуваарилан ашиглах г.м. Эрчим хүчний менежментэд тавих эцсийн зорилго бол нэгж бүтээгдэхүүнд ногдох эрчим хүчний хэрэглээг багасгах явдал бөгөөд түүнийг Эрчим хүчний Мониторинг ба Зорилго Тавих (МЗТ) системийг боловсруулахдаа тусгаж журмын дагуу хэрэгжүүлнэ.

 Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.