References

Why is it important to use different types of energy storage devices in the energy system, and how to evaluate the efficiency?

12/16/2020

Зураг. Цахилгаан эрчим хүч хэт дамжуулах нөлөөлгийнхуримтлуурын холболтын схем (а) ба байршлын бүдүүвч(б) а: 1.-хувьсах гүйдлийн гурван фазын сүлжээ 2- удирдаххосмог ажиллагаатай гүүрэн хувиргуур 3- хэт дамжуулахнөлөөлгийн хураагуур 4-хөргөх зориулалтын сав (1.8-4.5К) б:1-хөргөх төхөөрөмж 2-хувьсгуур 3-дэлгэц соронзон 4-газар5-уурхай 6-хонгил 7-цахилгаан соронзон ороомгийн дьюар

 Хариулт: Цахилгаан химийн хураагуур (аккумулятор)-ыг цахилгаан техникийн практикт олонжилийн турш гүйдэл үүсгүүрээр ашиглаж байгаа билээ. Ийм төрлийн аккумулятор нь хийцмаягийн хувьд сайжирч байгаа боловчбагтаамж бага, нэгжийн хөрөнгө оруулалт ихАҮК бага зэрэг нь цахилгаан эрчим хүчнийсистемд ямар нэгэн хураагурын үүрэггүйцэтгэж чадахгүй байгаа юм.

Цахилгаан хураагуурын төрөлд цахилгаанэрчмийг хямгадах хураах зориулалттайхэт дамжуулах нөлөөмжийн багтаамжийнболон шугамын хуримтлуурууд орох болно.Нөлөөмжийн ороомгийг L цахилгаан эрчимхүчний үүсгүүрт холбогдох соронзон оронүүсэж I гүйдэл үүснэ. Соронзон орон үүссэнийдүнд эрчим хүч W=0.5xi2L хуримтлагдахболно. Системийн хувьд соронзон орондхуримтлагдах эрчмийн хэмжээг I=0 di/dt=0байх нөхцөлд P=ILdi/dt гэж тодорхойлно.Цахилгаан чадал нэмэгдэх бүр, өөрөөрхэлбэл, гүйдэл нэмэгдэхэд нөлөөлгийнороомог нь гүйдэл үүсгүүрээс цахилгаан эрчим хүчний хэрэглэгч байдлаар ажиллаж, харингүйдэл багасахад цахилгаан соронзон ороомог сүлжээнд эрчим хүч өгөх юм. Хураах ороомогтгарах алдагдлыг гүйдэл гүйх хүрээний эсэргүүцлээр (RX)-ээр тодорхойлно. Эндээс үндэслэнцахилгаан эрчим хүчний хэт дамжуулах нөлөөллийн хураагуур нь нөлөөлгийн ороомогсүлжээнд холбох тиристорон хувиргуураас бүрдэж болохыг зурагт үзүүлэв.

Нөлөөмжийн хураагуур нь ашиглалтын зардал багатай байгуулах хөрөнгө оруулалт ихтэй,орчинд хүчтэй соронзон орон үүсэх тул хүрээлж байгаа орчныг хамгаалах үүднээс газар доор(ууланд) байрлуулна. Эрчим хүчний системийн тогтворжилт алдагдахад хүрвэл хуримтлагдсанэрчим хүчийг шууд өгч түүнийг дээшлүүлэх боломжтой юм.

Багтаамжийн төрлийн тоног төхөөрөмжийг ашиглан цахилгаан эрчим хүчийг хуримтлуулах,багтаамжийн хураагуурыг зохион бүтээх чиглэлээр гадаад орнуудад судалгаа явагдж байна.Конденсаторын ялтасны хоорондох цахилгаан оронд хуримтлагдах эрчим хүчийг цахилгаанбагтаамж (С), хүчдэл (U) мэдэгдэж байвал W=0.5CU2 гэж тодорхойлно. Багтаамж-хураагуурынстанц нь зэрэгцээ болон цуваа холбогдсон конденсаторын нэгдэл, хувьсах гүйдлийн сүлжээндхолбох хувиргах дэд станц ба трансформатороос бүрдэнэ. Цахилгаан эрчим хүч хураах үедхувиргуур нь эрчим хүчийг сүлжээнээс хэрэглэх шулуутгагчийн горимоор ажиллаж конденсаторыгцэнэглэнэ. Харин цэнэгээ алдах үед хуримтлуур нь үүсгүүрийн горимоор ажиллаж сүлжээндцахилгаан эрчим хүч дамжуулна. Энэ төрлийн хуримтлуур нь үүсгүүрийн соронзон орон үүсгэхгүйтул дурын байранд байгуулж болохоос гадна АҮК нь 90% хүрдэг. Гагцхүү энэ хуримтлуургыг бийболгоход хувийн өндөр цахилгаан багтаамж бүхий материал шаардлагатай байгаа юм .

 Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.