References

To what extent is it possible to convert electricity into heat and its conserve?

12/16/2020

Хариулт: Цахилгаан эрчим хүчийгхуримтлуулах боломж одоохондоотехникийн хувьд хүндрэлтэй байгаа боловч цахилгаан эрчим хүчийг дулаанд хувиргаад хатуу болон шингэн биед хураах замаардахин ашиглаж болох юм. Ийм төрлийн цахилгаан тоног төхөөрөмжийг дулаан хураагуур (хуримтлуур) гэж нэрлэнэ. Дулаан хураагуурын зарчим их дээр үед хэрэглэж байсан юм билээ. Монголчуудын халуун нурманд бүтээгдэхүүн боловсруулах, гал манах, чулуу улайтгаж “боодог” хийх зэрэг нь дулааныг хуримтлуулж байсан нэгэн төрлийн жишээ юм. Халуун савны (Дьюарын) зарчмыг ашиглаж усыг халааж хадгалж болно. 6000С хүртэл халаахад хайлдаггүй, буцалдаггүй бодисынтоонд литийн гидрид (6500С-д хайлдаг) зарим металл төмөрлөгүүд ордог. 1 кг литийн гидрид 860ккал дулаан хуримтлуулж байхад, 1 кг металл 100 ккал-аас хэтрэхгүй.

Эрчим хүч хэмнэхийн тулд цахилгаанаар ажиллах зуух, пийшин нь заавал дулаан хуримтлуулах хадгалах зориулалтын байх ёстой. Цахилгааныг дулаанд хувиргах олон аргуудын дотроосхамгийн өргөн дэлгэр хэрэглэдэг нь металл ба металл биш эсэргүүцлийн цахилгаан пийшин бөгөөд дулаан гарах элемент нь нихром (цахилгааны хувийн эсэргүүцэл нь r=1.06-1.1710-6Ом м) нам халууны процесст нүүрсчхүчлийн ган өндөр температурын төхөөрөмжинд (15700Кхүртэл) карборунд (r=800-190010-6 Ом м) түүнээс дээш бол графит (r=8-1310-6 Ом м) –ынтөрлийн элемент хэрэглэж байна. Хамгийн энгийн халаагуур нь нихром утасны гадуур байх цахилгаан тусгаарлах материалд периклаз цахилгаан корунд, кварцын элс зэргийг хэрэглэсэн хоолой хэлбэртэй халаагч (ТЭН) юм. Дулаан хурааж ашиглах гол зарчимыг үндэслэн хийсэнтоноглолын дотроос хамгийн үр ашигтай нь дулаан цацрагаар ба албадмал конвекцийн зарчимдээр тулгуурлах дулааны урсгал нь тусгай сувгаар солилцох дулаан хураагууртай цахилгаанпийшин болно. Энэ төрлийн пийшин нь дулаан бага өгөлттэй их бие (1) нүхгүй хийсэн дулаантусгаарлагч (5) нь дээд хэсэгтээ цахилгаан халаагч элемент (3) бүхий зүрхэвч (2) П хэлбэрийндулаан солилцох суваг (4) халуун агаар гадагшлах сараалж (6) зэргээс бүрдэнэ. Залгаатай ба тасархай нөхцөлд дулаан тохируулагчтай бөгөөд пийшингийн өгөх дулааны хэмжээг олонхурдтай салхилуур (9)-ын горимоор зохицуулна. Пийшингийн гарах дулааны халууныг (1450Схүртэл) биметалл бүхий тохируулгаар удирдах ба голчлон 3-5 кВт чадалтай ахуйн зориулалттай үйлдвэрлэж байна.

Цахилгаан пийшин зууханд дулаан хураах хатуу бие нь тоосго, элс, магнезит, чулуу байж болно. Тоосгоны дулаан дамжуулах коэфициент 0.08-0.17 хуурай элс 5.78 М.К/Вт байдаг.

 Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.