References

Can you give a clear example of the main trends in saving thermal energy in buildings?

12/16/2020

Хариулт: Өрөө тасалгааны халаалтаас хэмнэгдэж байгаа эрчим хүч нь хяналттавих нэг чухал хэрэгсэл болдог. Сайн тохируулгагүйгээр салхи оруулах ямарчболомж гаргалгүй дулаалгыг сайжруулахад эрчим хүчний төлбөрийг багасгаж чадахгүйгээр үл барам харин байрны доторхи температур хэт ихэсч, нэмэгдэл агааржуулалт хэрэглэхэд хүргэж болох талтай. Үүнээс болж цонхнуудыгхяналтаас гадуур онгойлгох нь эрчим хүчний хэрэглээг бүр ихэсгэж болох юм. Нэг удаагийн сайн тохируулга нь дараагийн үе шатанд хаалгаар дулааныг хэрхэн тохируулах, салхи нэвтрэхгүй байлгах арга хэмжээ болон байшингийн дулаалгыг хэрхэн хийх зэргийг тодорхой болгодог. Нэгэнт баригдсан барилгад хэт халаалт үүсгэхгүйн тулд дулааны оролтын тохируулга хийх нь чухал. Орчин үеийн тохируулгууд нь хамгийн бага зардлаар эрчим хүч хэмнэх энгийн арга дээр тулгуурласан байдаг. Гэхдээ өндөр хурдтай процессоос бусад тохиолдолд хяналтын оператор тохируулга хийсэн үзүүлэлтүүдийг хэмжихэд тохирсон багажтай байдаг тул гараараа тохируулгыг хийж эрчим хүч хэмнэж чаддаг тул эдгээр аргууд нэг их чухал биш байж болох юм. Хөдөлмөрийн зардал бага учраас эдгээр аргуудыг баруунд нэвтрүүлснээс Монголд хэрэгжүүлэхэд илүү хялбар бололцоотой хэдий ч дээрхи нөхцлүүдийг хангасан ажиллагааг зохицуулахад амар хялбар биш байдаг. Барилгын дулааны оролтын тохируулгууд гэвэл үйлдвэрийн барилгууд нь станц буюу төв дамжуулах пунктээс ирсэн халуун усны температурынутгыг орчны температур +10°С байхад усны температур 47°С-ээс эхлэн -40°С-т 150°С байхсхемтэйгээр орчны температураас хамааруулан зохицуулна. Энэ нь барилгад орох дулааныоролтын үндсэн тохируулгыг хангадаг. Барилгын дотоод дулааны ашиглалтын явцад дулааныдотоод тохируулга шаардлагатай бөгөөд нь эргэлтийн усны температурын нэмэлт тохируулгаар удирдагдана. Барилгын ямар нэг тогтоосон хэсэгт орох дулааны оролтыг жигд байлгах эргэлтмуу халсан хэсгийн хэрэгцээг хангахуйцаар эргэлтийн температурыг хангалттай өндөрбайлгах ёстой. Термостатуудыг суурилуулж радиаторын хаалт, сэнсийг ажиллуулж тохируулахболомжийг олгоно. Халуун усны нийлүүлэлт, дулааны алдагдал бүс болгонд өөр өөр байдгаасбарилгууд бүсчлэлд хуваагдах машин тоног төхөөрөмж ба суугч эзэмшигчдийн дулааны өсөлт,дулааны алдагдлын ангиллаас барилгын хэсэг бүрийн хэрэгцээ өөр өөр байдаг. Бүс болгондтемпературын нөхцлүүд болон ажиллагааны цагууд ялгаатай. Жишээлбэл агуулах буюу хадгалалтын талбайд 10°С-ийн хүрэлцээтэй байхад контор, өрөө тасалгаанд 18°С - 20°С хүртэлтемператур барихыг шаарддаг.

 Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.