References

Where is the most effective way to implement the “automatic use of door closers”?

12/16/2020

Хариулт: Гадна хаалганы гүйцээн хаагч нь тэдгээрийг автоматаар хаах зориулалттай. Энэ нь хаалганы хөндийн хязгааргүй сийгэлтийг зогсооно. Хаалганы гүйцээн хаагч төхөөрөмжийг орох хаалга буюу хашааг нээх үед хүйтэн агаар орох хугацааг багасгаж улмаар ажлын байрны температурын уналтыг бууруулах зориулалтаар үйлдвэрлэдэг. Хаалганы гүйцээн хаагч гаднын хүйтэн агаар байранд нэвтрэн орохыг мэдэгдэхүйц багасгадаг учраас халаалтын энергийн хэмнэлтийг үлэмж хэмжээнд хүргэнэ. Хаалганы автомат гүйцээн хаагчийг хаалганы хүнд, түүнийг хаахад шаардагдах хүч, хийсэн материалаас нь үндэслэн сонгоно.

Үр ашгийг тооцохдоо гүйцээн хаагчтай хаалганы хөндийгээр алдагдах дулааны жилийн бууралтыг доорхи томъёогоор эхлээд тодорхойлно: ΔE=keff∙EП, Гкал, Эндээс: keff – гүйцээн хаагчийн үр ашгийн коэфициент. Туршилтаар гүйцээн хаагч нь ойроцоогоор орох болон өрөө хоорондын хаалгуудын алдагдлаас 1 % хэмнэлт өгдөг байна. Энэ үед хаалгуудаар 10 % дулаан алдагдана гэвэл, keff=0,01∙0,10=0,001; EП-суурь жилийн халаалтын улиралд хэрэглэсэн дулааны энергийн хэмжээ, Гкал. Жилийн хэмнэлт мөнгөн илэрхийллээр тодорхойлогдох нь: ΔЭ= ΔE∙T(ДЭХ), төг., эндээс: -TДЭХ дулааны энергийн тариф, төг./Гкал.

Жишээ: Шаардлагатай өгөгдлүүд: Суурь улиралд хэрэглэсэн дулааны энергийн хэмжээ ЕП =1000 Гкал; Дулааны энергийн тариф ТДЭХ=27,7 төг. Гүйцээн хаагчтай хаалганы хөндийн дулааны алдагдлын жилийн бууралт: ΔE=keff∙EП = 0,001∙1000=1 Гкал; Тэгэхлээр жилийн хэмнэлт мөнгөн илэрхийллээр: ΔЭ=ΔE∙TДЭХ= 1∙27,7=27,7 төг.

 Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.