Хариулт: Дулаан тусгаарлалт чухал,манай орны нөхцөлд дулаан дамжуулалтын итгэлцүүр нь 0.04 Вт/(м⋅К) байх дулаалгынматериалын хувьд хана болон дээврийн дулаан тусгаарлалт 220 мм байхад эдийнзасгийн хувьд тохиромжтой байдаг. Гэхдээ 320 мм байх дулаан тусгаарлалт ашиглалтынзардлын хувьд илүү хэмнэлттэй. Учир нь энэ үед цахилгаан зарцуулалт харьцангуйбагасч, эрчим хүчний хэмнэлт бий болдог.Гадна хананд дулаан тусгаарлалт хийснээруг хананы зузаан мэдээж ихэснэ. Дулаантусгаарлалтыг хананы гадна талд хийвэлшинжлэх ухааны болон технологийн талаасаазөв гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Хэрвээ барилга нь гадна талаасаа боломжгүй зөвхөн доторталдаа дулаан тусгаарлалт хийгдэхээр бол энэ нь огт дулаалгагүй байснаас дээр юм. Дулаантусгаарлалтыг дотор талд хийхдээ маш сайн төлөвлөн чадварлагаар гүйцэтгэх хэрэгтэй. Хуучин барилгын хоёр шиллэгээтэй, давхар хүрээтэй гээд бараг бүх цонх маш муу дулаалгатай байдаг. Давхар шиллэгээтэй, дулаан хамгаалалтын гадаргатай эсвэл инертийн хийгээр дүүргэсэн зэрэгшинэ төрлийн цонхнууд үнэ өртгийн хувьд арай өндөр боловч эрчим хүчний хэмнэлттэй. Шинэ барилга барихад нэмэлт дулаан тусгаарлалт хийх ёстой хийц бол шалны хучилт юм.
Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.