Мэдээ, мэдээлэл

АУДИТОРУУДАД ГЭРЧИЛГЭЭ ОЛГОВ

2023 оны 11 сарын 01

  Эрчим хүчний зохицуулах хороо, Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөр, АНУ-ын эрчим хүчний инженерүүдийн холбоо хамтран эрчим хүчний аудиторуудад гэрчилгээ олгох сургалтыг 2023 оны 5 сард зохион байгуулсан. Тус сургалтад нийт 25 хүн хамрагдсан. Суралцагчдад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрчим хүчний аудиторын гэрчилгээ олгодог.

      Энэ удаагийн сургалтад амжилттай суралцсан 22 суралцагчид “Certified energy auditor” гэрчилгээ, 25 аудиторт “Сургалтад хамрагдсан гэрчилгээ” болон АНУ-ын эрчим хүчний инженерүүдийн холбооны гишүүнчлэлийн 3 жилийн эрхийг олгосон байна.